"Аврагч-2014” тэмцээнийг зохион байгуулж байна
Тэмцээнд оролцогчид
2014.06.06

"Аврагч-2014” тэмцээнийг зохион байгуулж байна

Онцгой байдлын албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй ажиллагааг хангах, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, аврах анги, салбаруудын сургалт бэлтгэлийн түвшинг тодорхойлох зорилгоор ОБЕГ-аас Аврагчийн олон төрөлтийн аварга шалгаруулах “Аврагч-2014” тэмцээнийг 2014 оны 06 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн хээрийн сургалтын талбай,зохион байгуулж байна.

Тэмцээд 3000м х 6 буухиа гүйлт, биеийн тамирын цогцолбор дасгал гүйцэтгэх, холбоо тогтоох, өгөгдсөн цэг олох, 30 метрийн буухиа сэлэлт, усны гүнээс эрэн хайх, аврах, тогтоосон байрлалд цагираг шидэх, усны мандал доороос автомашиныг эрэн хайх, гаргах, нуранги доороос нэрвэгдэгчийг гаргах, тоостой буюу утаажсан өрөөнөөс нэрвэгдэгчийг аварах, өндөр барилга байгууламжаас нэрвэгдэгчийг буулгах, алдагдсан химийн бодисыг аюулгүй болгох, зам тээврийн ослын үед аврах ажиллагаа зэрэг төрлөөр төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын бүсийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн багууд оролцож байгаа юм.

Тэмцээнийг бүсийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Онцгой байдлын газар, хэлтэсүүд ээлж дараалан хариуцаж, хоёр жилд нэг удаа зохион байгуулах юм байна.