Хөгжлийн төлөвлөлтийн үйл явцад гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уялдуулна
Семинарын үйл явц
2014.06.06

Хөгжлийн төлөвлөлтийн үйл явцад гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уялдуулна

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, МОН13/301 төсөлтэй хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах үндсэн чиглэл, зарчмуудыг танилцуулж, Монгол Улсын хөгжлийн төлөвлөлтийн үйл явцад гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрхэн уялдуулах талаар оролцогчдод нэгдсэн ойлголт өгөх зорилгоор “Монгол улсын хөгжлийн төлөвлөлтийн үйл явцад гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уялдуулах нь” сэдэвт сургалт семинарыг НҮБ-ын Төв байранд 2014 оны 06 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Арга хэмжээний оролцогчид

Сургалт семинарыг нээж ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал үг хэлж, оролцогчдод амжилт хүссэн бөгөөд Онцгой байдлын алба, Гамшгаас хамгаалах улсын албад, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн нийт 40 гаруй ажилчин албан хаагч оролцож байгаа юм.