“Алдарт эхийн 1,2-р одон” гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Алдарт эхийн одон гардуулах ёслол
2014.06.06

“Алдарт эхийн 1,2-р одон” гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо

Дүүргийн Соёлын ордонд 2014 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 11.00 цагаас дүүргийн ЗДТГ-аас Алдарт эхийн 1,2-р одон гардуулах ёслолын ажиллагаа зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Азжаргал, Засаг даргын орлогч А.Отгонбаатар, Засаг даргын тамгын газрын дарга Л.Үнэнбат нар оролцож алдарт ээжүүдэд одон гардуулсан юм. Баярын үйл ажиллагааг нээж ИТХ-ын дарга Д.Батбилэг  үг хэллээ.  Мөн Соёлын ордны багш нар “Алдарт эхийн одон” авч байгаа ээжүүдэд баяр хүргэж уран бүтээлээсээ толилууллаа. Энэ жил Хан-Уул дүүргээс 250-аад иргэн одон авч байгаагаас хороо болгоноос төлөөлөл болгон нийт 80 хүнд “Алдарт эхийн 1,2-р одон” гардууллаа.