Олны танил эрхмүүд аль багийн дэмжигч вэ
ДАШТ-ний өмнөх Эквадорын шигшээ баг
2014.06.11

Олны танил эрхмүүд аль багийн дэмжигч вэ

Дөрвөн жил тутамд зохиогдохдоо дэлхий нийтийг донсолгон шуугиулдаг хамгийн олон үзэгчтэй тэмцээн болох хөлбөмбөгийн ДАШТ маргааш эхлэх гэж байна.

Манай улс төр, урлаг, спортын алдартнууд аль багийг дэмжин, ДАШТ-ий нээлтийг хаана үзэх талаар тодрууллаа. |

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа

Өмнө нь хагас шигшээд тунасан багуудаас сонгон дэмждэг байсан бол энэ удаад Испанийн шигшээ багийг эхнээс нь дэмжих бодолтой байгаа аж. УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай хамт үзэхээр тохиролцсон боловч одоогоор үзэх газраа шийдээгүй байгаа байна.

УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва

Түүний хувьд оюутан байхаасаа эхлэн Германы шигшээ багийг хөгжөөн дэмждэг байсан бөгөөд ДАШТ-д түрүүлж алтан цомын эзэн болно гэж найдаж байгаа нам байна. Тэрээр Германы шигшээ багийг дэмждэг фанатууд, найз нөхдийнхөө хамтаар ДАШТ-ийг үзэх юм байна.