“Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр Монгол улсад баримталж буй соёлын бодлого болон соёлын тойрсон асуудлаар ярилцлаа.
2014.06.11

Д.Батцогт: Соёл, уламжлалаа хадгалахад анхаарах хэрэгтэй

“Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр Монгол улсад баримталж буй соёлын бодлого болон соёлыг тойрсон асуудлаар ярилцлаа.

Зочноор Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин, төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр, “Тод арт” агентлагийн захирал Б.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт оролцож байна.

-Хөт/Асуулт:Монгол улс соёлын талаар ямар бодлого баримталж байгаа вэ?

ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал:

Соёлын талаар төрөөс баримталж буй хэд хэдэн бодлогууд бий. Үүнд соёл урлагийн талаар төрөөс баримтлах бодлого, Соёлын тухай хууль, Соёлийн өвийг хамгаалах тухай хууль байгаа.

-1990-ээд оноос өмнөх соёлын талаарх ухагдахууныг өнөөгийн соёлын ойлголттой харьцуулбал ?

Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин:

“Маш их өөрчлөгдсөн. Социализмыг муулах хандлагат байдаг ч тухайн үед соёл урлагийн талаар тодорхой төлөвлөгөө, зохицуулалттай байсныг хэлмээр байна. Монголын зан заншил, ёс суртахууны талаар хүүхдүүдэд багаас нь эхлээд зааж сургадаг байсан. Гэтэл 1990 оноос хойш эдийн засгийн анхдагч хэрэгцээний араас яваад хүнийхээ ёс суртахууныг орхигдуулсан. Өнөөгийн соёл их баруунжсан хэв маягтай болжээ“.

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бурхан шашны талаар нэлээдгүй заасан байдаг. Та Энэтхэгт боловсрол эзэмшсэн хүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр:

“Дэлхий даяар дангаарших болон даяарших үзэгдэл нь  зэрэгцэн явж байгаа нөхцөлд бид зөвөөр харах ёстой. Бид бурхан шашнаар дамжуулж тодорхой соёл, ёс зан заншлыг авсан”.

-Монголчууд европын соёлыг хэрхэн нутагшуулж байна вэ?

“Тод арт” агентлагийн захирал Б.Сэргэлэн:

Сонгодог урлагийн талаар ярихаас өмнө нэг тайлбар хэлье. Ер нь яагаад соёлын талаар төрөөс баримтлах бодлого байдаг вэ гэхээр соёл гэдэг нь тухайн улс үндэстэн, ард түмний дархлаа нь байдаг. Өвөг дээдсээс өвлөж авсан соёлоо хайрлаж, хамгаалж хэрэглэж явах нь чухал. Хэдийгээр даяаршил их сайхан зүйл ч гэлээ сөрөг талтай. Өөрийнөө соёлыг мэдчихээд бусдын соёлд хүндэтгэлтэй хандах ёстой юм.

-Та бол соёлыг биеэрээ тээж яваа нэгэн. Монгол ахуйн соёл болон дэлхийн соёлыг хослуулж явахад хэр байдаг вэ?

ССАЖ-ын сайдын зөвлөх, төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар:

Хөгжлөөс шалтгаалаад жүжигчдийн тоглолтын хэв маяг өөрчлөгддөг. Сүүлийн үеийн залуу жүжигчид хөдөөгийн ардын амьдрал, малчны амьдралаас маш их холдож байгааг ний нуугүй хэлэх хэрэгтэй. Ингэснээр бид түүхээсээ ч их хол хөндий болж байна. Миний хувьд завсарын үеийн жүжигчин. Гэхдээ л зарим тохиолдолд түүхэн кинонд тоглоход судалгаа хийх шаардлага маш их гардаг.

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт:

Өнөөдрийн сэдэв их чухал. Төр нь соёлынхоо талаар сайн бодлоготой байх ёстой. Социализмын үед сайн бодлого явж ирсэн. Даяарчлалын үед харийн соёл хүч түрэн орж ирж байгаа учраас бид анхаарах ёстой.

Саяхан Соёлын өвийн тухай хуулийг батлалаа. Энэ хууль маань Монголчууд бидний хувьд соёлын өвөө хамгаалах чухал хууль.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...