2014.06.12

Х.Болорчулуун: ХАА салбараас нилээд "хол хүн" томилогдож байгаад эмзэглэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлаар бүтэн өдөржин хуралдав. ҮХАА-н сайдад Засгийн газар Ш.Түвдэндоржийг санал болгон, хэлэлцүүлж, гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны байр суурийг хүргэж байна

ХАА салбарт бол Монголын томоохон салбар. Нэгэн үе бид энэ салбар улсаа 100 хувь хангаж, гадагш гаргадаг байсан юм. Одоо энэ салбар доголдолтой байна.

Ялангуяа төрийн дутмаг бодлогоос болж улаан буудайн дутагдалтай байна. Бид 40, 50 сая малтай бол төрөг, сүүгээ импотоор авч байна. Энэ байдлыг сайд болоод засаж, залруулж чадах уу?

ХАА салбар, хөдөөгийн бодлогоос нийлээд хол энэ чинь эмзэглэл төрүүлж байна. Улс төрийн томилгоогоор томилогдох нь ээ. Мэргэжлийн бус байж бол та хөдөө ганц нэг жил ч гэсэн амьдарч үзсэн үү? Таны хувьд энэ салбарыг өөрийн болгоход нилээн хугацаа хэрэгтэй болох байх.