Ш.Түвдэндоржийг томилох нь дан ганц АН-ын шийдвэр үү?
УИХ-ын чуулганы хуралдаан
2014.06.12

Ш.Түвдэндоржийг томилох нь дан ганц АН-ын шийдвэр үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлаар бүтэн өдөржин хуралдав. ҮХАА-н сайдад Засгийн газар Ш.Түвдэндоржийг санал болгон, хэлэлцүүлж, гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн МАН-ын гишүүд АН олонхиороо түрий барин асуудалд хандаж байгаад ихээхэн бухимдалтай байсан юм.

-УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

 “Хуралдаан даргалж байгаа Р.Гончигдорж дарга та чуулганы хуралдааны дэг, ардчилсан нийгмийн үнэт зүйлээс  ухарч байна. МАН-аас хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авах эрхийг нь зөрчиж байна. Монголын ард түмэн эдийн засаг доройтсон байхад асуудал тавьж байхад нийгмээ, асуудлаа сонсч чаддагүй байдалтай байна. Үнэхээр та бүхэн итгэл даасан, сонгогчдын саналыг авсан юм бол олонхи шиг байж, улстөрийн соёлтой байх хэрэгтэй. Парламент дотроо тууштай, ил тод, ардчилсан нийгмийн үнэт зүйлээ хадгаласан, ард түмэндээ итгэл төрүүлж ажиллаасай гэж хүсч байна” гэсэн саналаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

“Засгийн газрын ажлуудыг дүгнээд үзэхэд хамгийн чамлалттай байгаа яам нь ҮХААЯ байсан.  Дөнгөж 34 хувьтай байна. Гэтэл энэ Засгийн газрын хугацаа нь талдаа орчихсон байна. Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан Монгол мал хөтөлбөр, Атрын-3 аян гээд олон чухал асуудал хаягдсан. Энэ бүхэн юунаас болсныг нь харахад энэ яаманд мал аж ахуй, газар тариалан, хүс, хүнд, хөнгөн үйлдвэрлэл гээд хэтэрхий их олон зүйлийг нэг яаманд хариуцуулсан. Өөрөөр хэлбэл, бүтцийн буруу зохион байгуулалт нь яамны үйл ажиллагаанд нөлөөлөсөн гэж үзэж байна. Тиймээс сайд болохоороо энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-УИХ-ын гишүүн О.Содбилэг

“Шударга ёс” эвслийн бүлгийн хурал дээр Ш.Түвдэндоржийн асуудлыг яриагүй байхад яагаад эвслийн бүлэгт танилцуулаагүй юм бэ. Дан ганц АН-ын шийдвэр юм бэ” гэсэн асуултад  Б.Гарамгайбаатар “УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцээд журмын дагуу явсан. Улстөрийн намууд улстөрийн шийдэл гаргадаг. Түүний дагуу явсан” гэлээ. Мөн энэ асуултад  Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бид эвсэлтэй хамтарч ажиллана. 2020 он хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Эвслийн бүлэг дотроо саналаа нэгтгээгүй юм шиг байна. Бид хамтраад шийдвэрээ гаргаад явж байгаа” гэлээ.