Сонгуулийн тогтолцоог хэрхэн өөрчлөх талаар тодруулав.
2014.06.13

Сонгуулийн тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ?

 Сонгуулийн тогтолцоог хэрхэн өөрчлөх асуудал нь  намуудын дунд  маргаан үүсгээд байгаа. Зөвхөн  намуудын дунд ч биш, нам дотроо хүртэл эсрэг тэсрэг байр суурьтай гишүүд олон байна. МАН-ын зүгээс цэвэр мажоратори системийг сонгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Ардчилсан намын зүгээс мажоратори пропорционалийг 50х50 хувиар сонгож авахыг илүүд үзэж байгаа аж.

Гэвч тэдгээр саналын аль аль нь сайн муу талтай учраас энэ хаврын чуулганаар сонгуулийн хуулийг батлах эсэх нь эргэлзээтэй байна.

Сонгуулийн тогтолцоог хэрхэн өөрчлөх талаар тодруулав.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр /МАН/:

Их хурлын гишүүд бол ард түмний элч төлөөлөгчид. Гэтэл намын жагсаалтаар орж ирэхээрээ намын төлөөлөл болчихоод байгаа юм.

Сонгуульд санал өгөхөөр Энхбаярыг биш, намыг дугуйлах болчихож байгаа юм. Энэ нь туйлийн ноцтой байдалд хүргэнэ гэж бодогдуулаад байна. Хүнээ сонгох нь үндэсний язгуур эрх ашиг. Эс тэгвээс их хуралд янз бүрийн хүмүүс шургалах бололцоо их болно. Бүлгийн эрх ашгийг дээдэлсэн, аялдан дагагч нар орж ирэх аюултай. Үүнээс сэрэмжлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Зоригт /АН/:

Сонгуулийн хууль тогтоомж, тогтолцоо тогтвортой байх ёстой. Миний бодлоор 28:48 хувилбар зөв. Пропорциональ хувилбар бол аль болох олон намыг парламент руу оруулах нөхцлийг бүрүүлж өгдөг. Өмнөх сонгуулиар олон намын төлөөлөгч, бие даагчид байгаагаас үүнийг харж болно. Мажоратори тогтолцоогоор олон намын төлөөлөл орж чадахгүй. Жижиг намууд гудамжид жагсахаас өөр зүйл хийхгүй хэмээсэн юм.