С.Ганболд: Давхар даатгал хийх зоригтой хөрөнгө оруулагч алга байна
Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга С.Ганболд
2014.06.15

С.Ганболд: Давхар даатгал хийх зоригтой хөрөнгө оруулагч алга байна

Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга С.Ганболдтой даатгалын компаниудын чадавхи болоод төрийн зохицуулалтын талаар ярилцлаа.

-Даатгалын салбар талаас харвал СЗХ-ны хамгийн гол чиг үүрэг нь даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах явдал. Энэ үүднээс үзвэл салбарт сайжруулах ёстой ямар зүйл байна вэ?

Хамгийн чухал нь даатгуулагч иргэдийн санхүү, даатгалын мэдлэг боловсролыг дээшлүүлэх явдал. Санхүүгийн зохицуулах хорооноос гурван жилийн өмнө  УБ хот болон зарим  аймгийн иргэдээс түүвэрчилсэн судалгаа авахад иргэдийн 30 хувь нь даатгалыг татвараас ялгадаггүй, татвар даатгал бол нэг ойлголт гэж үзэж байсан. Мөн гучин хувь нь нийгмийн даатгалтай хольж ойлгодог гэхээр арилжааны даатгалын талаар үнэхээр мэдлэггүй байгаа нь харагдсан. Харин үлдсэн хувь нь нөхөн төлбөр олгодог, ийм үүрэгтэй гэх зэргээр л мэдэж байгаа юм.

Иймээс даатгалын хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд өөрсдийнхөө хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ганц СЗХ дийлэхгүй. Тиймээс иргэд өөрсдөө боловсролтой байх хэрэтэй. 

-Санхүүгийн мэдлэгийг сайжруулах чиглэлээр СЗХ болон БШУ яам зэрэг гишүүдтэй ажлын хэсэг гарсан гэж сонссон. Чухам ямар ажил хийж байна вэ?

Улсын их хурлаас чиглэл өгсний дагуу салбар хоорондын, байгууллага хоорондын ажлын хэсэг байгуулагдсан. Ганц санхүүгийн салбарын асуудал биш. Бусад салбарын асуудал хамрагдана. Энэ хүрээнд их дээд сургуулийн болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт санхүү, даатгалын мэдлэгийг оруулах байх.

-Даатгалын чиглэлээр хэрэгждэггүй 10 хууль байгаа гэсэн. Чухам яагаад хэрэгжихгүй байна вэ?
Заавал даатгуулна гэсэн заалттай 10 орчим хууль бий.

Заавал даатгуулна гэсэн заалттай 10 орчим хууль бий. Сайн дурын шинжтэй учир хүчээр хэрэгжүүлж болохгүй.

Гэхдээ хуулийг хэрэгжүүлэх хоёр арга зам бий.

Нэгдэх нь Албан журмын биеэ даасан хууль гаргаж хэрэгжүүлэх.

Жишээ нь эмч сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг албан журмаар даатгах асуудал ЭМЯ-д боловсруулагдаж байгаа. Эмч хүн буруу онош тавих, эмчилгээ хийх, эм, тариа өгөөд хүн хохирсон нөхцөлд хариуцлагыг нь даатгал хүлээнэ гэсэн үг. Одоо бол ямар хариуцлага хүлээдэг нь тодорхойгүй байдаг. 

Хоёрдох хэлбэр нь тусгай зөвшөөрөл, лицензтэй нь уяж өгөх. Зөвшөөрөл заавал авдаг учир лиценз авахын тулд даатгуулсан байх шаардлагыг тавьчихвал тусдаа хуульгүйгээр шийдчихнэ.

-Даатгалын компаниудын тал хувь нь жижиг. Компаниудад тавигдах шаардлагыг өндөрсгөх үү?

Итгэлцэл дээр суурилсан бизнес учраас иргэд, даатгуулагчдын итгэлийг авахын тулд компани санхүүгийн чадавхитай байх ёстой. Санхүүгийн чадваргүй газар хэн ч мөнгөө өгөхгүй. Тэгэхээр хүчтэй том компани байх ёстой.

Өнөөдрийн байдлаар 16 ердийн даатгалын компаниас дийлэнх нь жижиг. Компаниудын санхүүгийн үзээлэл манай Санхүүгийн зохицуулах хорооны сайт дээр байгаа. Тэндээс даатгуулагчид мэдээлэл авч болно.

-Зарим компаниуд мэргэжлийн бус хандлага гаргаж, үнэ унагааж, чанаргүй бүтээгдэхүүн гаргаж байна гэсэн. Танайх тэдэндтэй ямар хариуцлага тоодцог вэ?

Заримдаа компаниудын бусдын даатгалыг булааж авахын тулд хураамжийг бууруулдаг. Бууруулсаар сүүлдээ маш бага дүнгээр

http://www.frc.mn/ Санхүүгийн зохицуулах хорооны вэб сайт

даатгал хийж, эргээд өөрсдөө эрсдэлд ордог. Тэд СЗХ-оос хураамжийн доод үнийг тогтоож өгөхийг хүсдэг.

-Танайхаас доод үнэ тогтоож өгөх боломжтой гэж үү?

Боломжгүй. Хураамжийн хэмээ бол маш нарийн актуар тооцоололд үндэслэдэг. Даатгалын хулуиар хураамжийн хэмжээг даатгуулагч, даатгалын компани хоёр хоорондоо тохиролцож, ямар хэмжээний эрсдэл гарч, ямар үнэлгээтэй байх уу гэдгээрээ шийддэг.

-Дотоодын даатгалын компаниуд гадагшаагаа давхар даатгуулж, өөрсдийн эрсдлээ хуваалцдаг. Гэхдээ мөнгө гадагшаа урсч байгаа учир Үндэсний давхар даатгалыг бий болгох ёстой. Манайд ийм боломж хэзээ бүрдэх вэ?

Яг одоогийн байдлаар давхар даатгал бий болоогүй байна. 2013 онд жилийн даатгалын хураамж 90 гаруй тэрбум төгрөг болоход түүнээс 6 тэрбумыг давхар даатгалаар гадаадын компаниудад өгсөн. Түүнээс буцаагаад 2-3 тэрбумыг нь авдаг.

Энэ мөнгөний урсгалыг тодорхой хэмжээгээр дотооддоо авч үлдэхийн тулд манайх үндэсний давхар даатгалын компанийг байгуулах шаардлагатай.

-Төр нь эхэлж байгуулах ёстой юу?

Заавал төр байгуулна гэсэн зүйл байхгүй. Хувийн хэвшлийнхэн  байгуулж болно. Гэхдээ одоогоор тийм сонирхолтой, зоригтой хөрөнгө оруулагч алга.

Даатгалын компанийн эрдслийг даатгана гэхээр энэ компаниудаас илүү том компани байх ёстой. Хөрөнгө мөнгөөрөө  ч илүү байх ёстой гэсэн үг.

Гэхдээ Азийн олон улс орон тухайлбал Хятад, БНСУ, Вьетнам зэрэг

Өмнөд Солонгос

улсад төр нь эхэлж байгуулаад дараа нь бага багаар хувьд шилжүүлсэн туршлага байдаг.

Манайд байгуулах цаг нь болсон ч хөрөнгө мөнгөний асуудал яригдах учир хугацаа орно. Наад зах нь 30 орчим тэрбум хэрэгтэй.

-Даатгалын компани байгуулахад ямар шаардлага тавьдаг вэ?

Ердийн даатгалын компани доод тал нь 5 тэрбум, урт хугацааны амьралын даатгалынх 7 тэрбумын хөрөнгөтэй байх ёстой.

Ярилцсанд баярлалаа.