Х.Болорчулуун: Аж ахуйн нэгжид газрыг өмчилж болохгүй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2014.06.16

Х.Болорчулуун: Аж ахуйн нэгжид газрыг өмчилж болохгүй

Энэ долоо хоногт УИХ-аар Газрын тосны тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тухай хуулийн төслүүд хэлэлцэгдэнэ. Уг   хуулийн төсөл дээр УИХ дахь бие даагчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

УИХ-ын гишүүн Ц.Болорчулуун:

-Газар бол аливаа улс орны тусгаар тогтнол, оршин тогтнох үндэс. Тийм ч учраас газраас үүдэж, дайн дажин ч дэгдэж байсан түүхтэй. Газрын тухай хуулийг ард нийтээс санал асуулга авч, олон талаас нь нухацтай хэлэлцэх ёстой.

1206 онд төрт улс байгуулагдсанаас хойш олон зуун жилийн турш газрыг дундаа ашиглаж ирсэн.

Хаад ноёдын өмчлөлийн газар гэж түүхэнд байгаагүй. Харин 2002 онд Газрын тухай хууль гарсан. Иргэн бүрт газар өмчлүүлэх энэ хуулийн хэрэгжилт 10 гаруйхан хувьтай байгаа. Дахиж газар өмчлүүлэхгүй шүү, амжиж газраа аваарай гэсээр байхад  ийм бага хувьтай байгаа нь Газар өмчлөлийн хууль Монголын хөрсөн дээр хэр бууж байгааг харуулж байгаа юм.

Иргэн бүрт газар өмчлүүлэх энэ хуулийн хэрэгжилт 10 гаруйхан хувьтай байгаа

Монгол Улс бол 156 сая га газар нутагтай, нэг хүнд ногдох талбайгаараа дэлхийд тэргүүлдэг. Хилийнхээ тойрог бүслүүрээр 8200 км өргөн уудам нутагтай. Шинэчлэлийн Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай хуульд хэд хэдэн тусгүй заалт байгаа.

Тухайлбал, Аж ахуйн зориулалтаар газрыг өмчлүүлж болно гэсэн. Нийслэл, аймгийн төвүүдэд эрх мэдэлд ойр хүмүүсийн авсан томоохон хэмжээтэй газрууд хувьчлагдана гэсэн үг. Ингэж болохгүй. Үеийн үед олон нийтээрээ эзэмшиж ирсэн газрыг тэгш бус хуваарилах үндэс болно. Иргэдийн 80 гаруй хувь нь 0,07 га газраа авч чадахгүй байна.6

Түүнээс гадна Газрын бирж гэж байгуулагдана. Төр болон хувийн хэвшлийн түншлэлээр байгуулж болно гэсэн.

Иргэдийн 0,07 га газрыг гэрээний үндсэн дээр дуудлага худалдаагаар борлуулна. Мөн төрийн өмчийн газрыг ашиглуулах, эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулна. Төрийн өмчийн газрын хувьцааг худалдана.

Бид 1991 онд Хөрөнгийн бирж байгуулсан. Өнөөдөр Хөрөнгийн бирж үйл аижллагаагаа явуулж чадахгүй байна.

Бид 1991 онд Хөрөнгийн бирж байгуулсан. Өнөөдөр Хөрөнгийн бирж үйл аижллагаагаа явуулж чадахгүй байна.

Тиймээс Газрын бирж өнөөдөр монголд шаардлагагүй. Буруу, зөв аргаар баяжсан олигархиуд Газрын биржээр дамжуулан бүх газрыг авахыг санаархана.

Энэ цаг үед газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрийдлээр газрыг тэгш бус хуваарилах нь зохисгүй. Эзэмшлээр ч гэсэн дээрх үл хөдлөх хөрөнгийг нь барьцаалаад банк зээл олгож байгаа. Заавал өмчилсний хойно үнэ цэнэтэй болно гэсэн асуудал байхгүй.

Монгол бол газар өмчлөлийн асуудлаар үнэхээр онцлогтой улс. Иймд бие даагчид Газрын тухай хууль, түүний дотор дуудлагаар худалдахын эсрэг байр суурьтай байгаа.

6Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай зэрэг чухал хуулиудын шинэчилсэн найруулга орж ирнэ. Эдгээр нь өмнөхөөсөө дордуулсан байдалтай байна.

Уул уурхайн салбарт төрийн эзэмшлийг үгүй хийнэ гэж байна. Энэ нь гадныхан манай баялагт эзэн суух нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Ер нь хөгжиж буй орны байгалийн баялагтай холбоотой хуульд гадныхны нөлөө дэндүү их байдаг. Үүнийг Латин америкийн ихэнх орон, африкын зарим орнууд баялгаа цөлмүүлсэн жишээнүүд баталж байна.

Гадны хөрөнгө оруулагчдыг үргээж болохгүй гэх мэт шалтгаанаар баялагтай холбоотой хуулиудыг сул гаргах гэж байна.