С.Бямбацогт: Авлига авсан нөхдүүд нь хождог хуулийг дэмжихгүй
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.06.17

С.Бямбацогт: Авлига авсан нөхдүүд нь хождог хуулийг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж өнөөдөр бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ. 

-МАН-ын бүлгийнхэн Эдийн засгийн Өршөөлийн хуулийг дэмжихгүй гэдэг байр суурьтай байгаа юм уу?

-С.Бямбацогт: Бид зөв жишиг тогтоож, зөв хуулийг баталж тэр нь Үндсэн хууль, шударга ёсонд нийцсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл шударгаар татвараа төлөөд явж байсан хүмүүс хохирч, хууль бусаар хөрөнгө олж, авлига авсан нөхдүүд нь хождог ийм хуулийг бид дэмжихгүй.

-Газрын тухай хуулинд гадны иргэдэд газар өмчлүүлж, эзэмшүүлнэ гэсэн заалт байхгүй гэж АН-ын бүлгээс мэдээлэл хийсэн. Танай бүлгээс эзэмшүүлнэ гэсэн заалт байгаа гэх юм. Алинд нь итгэх вэ?
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтоо хэрэгжүүл эсвэл бид та нарыг хуурсан юм гэдгээ зарлачих гэсэн байр суурьтай байна.

-Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын өргөн барьсан Газрын тухай хууль дээр 15.5-д Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг зөвхөн нээлттэй дуудлага худалдааны үндсэн дээр олгоно гэж заасан байгаа. Тэгэхээр хэн нь худлаа ярьсан байна. Энэ хуулийн төсөл дээр бүр яг ингээд биччихсэн байгааг та бүхэнд харуулж байна. 2002 оны хууль дээр ашиглах тухай асуудал хөндөгдсөн. Үндсэн хуулийн 6.5-д гадаадын иргэд, аж ахуйн нэгжид газрыг зөвхөн ашиглуулна гээд заачихсан байдаг. Тэгэхээр Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг оруулж ирж байна гэсэн үг.

-Ё.Отгонбаяр: Хуулийн төслийн 15.5-д гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг дуудлага, худалдаагаар олгоно, 23.2-д Ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэрийг аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана. 24 дүгээр зүйлд Концессын зориулалттайгаар газар эзэмшүүлэх эрхийг олгоно гээд заачихсан.

Дээрээс нь газрын дуудлага худалдаагаар олсон орлогын 7 хувийг орон нутагт үлдээнэ гээд заачихсан байгаа юм. Тэгэхээр орон нутгийн Засаг дарга нарыг газраа зарах сонирхол бий болгож байна.

-Тэгэхээр хуулиндаа гадны иргэдэд гэр бүлийн зориулалтаар газрыг өмчлүүлэх асуудал байхгүй гэж ойлгож болох уу?

-Байхгүй.

-Улсын Ерөнхий прокуророос өнөөдөр мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд зарим гишүүдийг шалгах ажил зогсчихоод байна гэж байна. Танай намын бүлэгт аль нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлье гэсэн санал ирсэн үү?

-Манай бүлэг дээр албан ёсны мэдээлэл ирээгүй.

-Ашигт малтмалын тухай хууль дээр МАН-ын бүлгийн байр суурь ямар байгаа вэ?

-2012 оны сонгуульд Ардчилсан нам Шударга ёс эвсэл хоёулаа стратегийн орд газруудыг төрд эзэмшүүлж 50-иас дээш хувь болгоно гээд заачихсан.

Гэтэл энэ нь Ашигт малтмалын хууль дээрээ эсрэгээрээ ороод ирсэн. Ард түмнээс санал авах болохоороо өөр юм ярьдаг.

Эсвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтоо хэрэгжүүл эсвэл бид та нарыг хуурсан юм гэдгээ зарлачих гэсэн байр суурьтай байна.