Баярсайхан.Ц 2014.06.18 | ХМА: Яам

“Бохир усны менежмент болон цэвэрлэх байгууламжийн технологийн сонголт” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа

“Бохир усны менежмент болон цэвэрлэх байгууламжийн технологийн сонголт” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа
“Бохир усны менежмент болон цэвэрлэх байгууламжийн технологийн сонголт” сэдэвт зөвлөгөөнийг нээж илтгэл тавьлаа.

“Бохир усны менежмент болон цэвэрлэх байгууламжийн технологийн сонголт” сэдэвт зөвлөгөөнийг БХБЯ-наас  Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгууллаа.

Зөвлөгөөний үеэр Ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, хөрөнгө оруулалт, цаашдын зорилт,  НАА-н салбарт хэрэгжиж буй гадаадын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, УБ хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ, “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй бохир ус цэвэрлэх байгууламжийн төсөл зэрэг илтгэлүүд тавигдлаа.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан

Зөвлөгөөнийг нээж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “ 2000 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас хүн амын аж байдлыг сайжруулах, ядуурлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг нэмэгдүүлэх, хүний эрх болон ардчиллыг хангах, байгаль орчныг хамгаалах үйл явцыг дэмжихэд чиглэсэн даян дэлхийн эрхэм зорилгын хэрэгжилтийг хангахын тулд Мянганы Хөгжлийн Зорилтуудыг баталсан бөгөөд Монгол Улс ч үүнд нэгдэн орсон .

Монгол Улс Мянганы Хөгжлийн Зорилтдоо 2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх хувийг бууруулах зорилт дэвшүүлээд ажиллаж байна.

Энэ зорилтын хүрээнд 2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй хүн амын эзлэх хувийг 40 хүртэл бууруулахаар төлөвлөснөө амжилттай хэрэгжүүлж 2010 оны дүнгээр 27.4 хувь хүртэл бууруулж, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх хувийг 60-д хүргэж бууруулах зорилтын хэрэгжилт 76.8 хувьтай байна.

Ийм нөхцөлд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Бохир усны менежмент болон цэвэрлэх байгууламжийн технологийн сонголт” программ хангамжийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байна.

Цэвэрлэх байгууламжийн технологид нэвтэрч байгаа WAMEX программ хангамжийн танилцуулга хийгдлээ.

Тус банкнаас хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь барилга, нийтийн аж ахуйн салбарт төдийгүй манай орны бүхий л салбарыг хамарч өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт илтгэлтэй байна.

АХБ-ны санхүүжилтээр барилга, нийтийн аж ахуйн салбарт 1990-ээд оны сүүлчээс эхлэн төсөл хэрэгжүүлснээр Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Баянхонгор зэрэг 16 аймгийн төв, сум суурин газрын хүн ам стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангагдаж, 300 орчим км инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг өргөтгөн шинэчилж, хэмнэлттэй дэвшилтэт шинэ техник, технологи нэвтрүүлснээр үйлчилгээний чанарт нааштай өөрчлөлт, шинэчлэлт гарч байгаа нь Та бүхний хүчин чармайлт, нөр их хөдөлмөрийн үр дүн гэж үзэж байна.

Өнөөдрийн энэ сургалтыг хамтран зохион байгуулж байгаа Азийн хөгжлийн банкны хамт олонд болон оролцож байгаа Та бүхэндээ ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дэвшүүлсэн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэн хүн амын ажиллаж, амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх нэр хүндтэй, хариуцлагатай ажил үйлсдээ улам их амжилт гаргахын ерөөл дэвшүүлье” гэж хэллээ.

Зөвлөгөөний үеэр тавигдсан илтгэл тус бүр дээр хэлэлцүүлэг өрнүүлж, төгсгөлд нь цэвэрлэх байгууламжийн технологид нэвтэрч байгаа WAMEX программ хангамжийн танилцуулга хийгдэх юм.