Батсуурь.Ж 2014.06.19 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь цахим ярилцлага хийлээ

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь цахим ярилцлага хийлээ
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга Б.Цэвээнпүрэв, Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд

Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт цахим ярилцлага өнөөдөр /2014.06.19/ Төрийн ордны “Г” танхимд боллоо.

УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй тав дахь удаагийн цахим ярилцлагад Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга Б.Цэвээнпүрэв, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд, Дорноговь аймгийн засаг даргын орлогч Б.Төмөрхуяг, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар болон иргэдийн төлөөлөл оролцов.

Энэ удаагийн цахим ярилцлага “Нутгийн удирдлагын тогтолцоо” сэдвийн хүрээнд боллоо.

Улс төрийн албан тушаалтан, орон нутгийн удирдлагуудын эрх хэмжээний асуудалд зайлшгүй анхаарал хандуулах хэрэгтэй.

Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдаад 20 гаруй жил өнгөрсөн ч нутгийн удирдлагын бие даасан байдал хэрэгжилгүй учир дутагдалтай байна. Цаашид нутгийн удирдлагын тогтолцоог шинэчлэх шаардлага тулгарч байгаагаас гадна сумын болон аймгийн Засаг дарга нарыг иргэдийн саналаар сонгодог болох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Том Төрөөс Ухаалаг Төр лүү” шилжихэд улс төрийн албан тушаалтан, орон нутгийн удирдлагуудын эрх хэмжээний асуудалд зайлшгүй анхаарал хандуулах хэрэгтэй. Ухаалаг төр лүү шилжихэд нэгдүгээрт нутгийн удирдлагын тогтолцоонд анхаарах, дараа нь төрийн тогтолцоо, улс төрийн намын тогтолцоо гэсэн үе шатлалаар явах нь зүйтэй хэмээгээд гажигтай байгаа тогтолцоог юун түрүүн засаж залруулах шаардлагатай гэсэн юм. Мөн тэрээр АНУ-ын орон нутгийн бие даасан тусгай хуулиар жишээ татаж бусад улс орны туршлагаас судлах талаар санал солилцлоо.

Дорноговь аймагтай цахимаар холбогдож буй нь

Дорноговь аймгийн засаг даргын орлогч Б.Төмөрхуяг, цахим ярилцлагын үеэр нутгийн удирдлагын бие даасан байдлыг бэхжүүлэх , нутгийн удирдлагын тогтолцоонд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд тодорхой шийдэл дутагдаад байгааг хэлсэн юм.

Мөн тэрээр орон нутагт улс төржих явдал хэтэрч буйг онцлоод төрийн албан хаагч аль нэг улс төрийн намын харъяалалгүй байх ёстой ч бодит байдал дээр биелэлээ олохгүй байна. Улс төрийн намын гишүүнчлэлийн байдалд хязгаар тавих, орон нутгийн удирдлагуудыг намаас биш иргэд дундаас сонгож нэр дэвшүүлдэг болох саналтай байгаагаа хэлсэн юм.

Цахим ярилцлагын үеэр Дорноговь аймгийн нутгийн удирдлагын байгууллагын удирдах албан тушаалтнууд улс төрийн сонгуулийн үйл ажиллагааг цөөлөх талаар санал гаргасан. Орон нутгийн удирдлагуудыг иргэд дундаас сонгох, сонгуулийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах зэрэг “Нутгийн удирдлагын тогтолцоо”-ны хүрээнд цахим ярилцлага өрнөв