Узбекистан улсын элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Данияр Джавдатович Курбанов
2014.06.19

Узбекистан улсын элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Данияр Джавдатович Курбановыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд Л.Болд Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан баяр хүргэж, хоёр талын харилцааны шинэ үе эхэлж байгааг тэмдэглээд,  боломжуудаа ашиглан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх нөөц бололцоо байгааг онцлов.

Элчин сайд хоёр ард түмэн түүхэн харилцаа холбоотойг тэмдэглэж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Тэрээр түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийн тулд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.