Содбаатар.Я 2014.06.20 | Сайт: Tsag.mn

Я.Содбаатар: МАН-ын бүлэг 1% татварыг санаачилсан

Я.Содбаатар: МАН-ын бүлэг 1% татварыг санаачилсан
УИХ дахь МАН-ын бүлгийн Я.Содбаатар

УИХ дахь МАН-ын бүлгийн Я.Содбаатар тэргүүтэй нэр бүхий гишүүд Аж ахуйн нэгжийн жилийн борлуулалтын орлого нь 1 тэрбум 500 сая төгрөг хүртэл орлогод 1 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах хуулийн төсөл санаачилсан байна.

Өөрөөр хэлбэл Аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 1 хувиар төлөх шинэ тогтолцоонд шилжинэ гэсэн үг юм.

Энэ хууль нь Засгийн газраас өргөн бариад буцаан татсан татварын 90 хувийг буцаан олгох хуультай агаар нэг мэт боловч, хүнд суртлыг багасгасан ойлгомжтой, тодорхой гэдгээрээ бизнес эрхлэгч олон түмний дэмжлэгийг авч байна. Эдийн засгийн хямралын үед бизнес эрхлэгчдэд жинхэнэ утгаар үйлчлэх, дэмжлэг болох ийм хууль л хэрэгтэй байсан юм.