Нүүрсний ангиллын стандартууд батлагдлаа
2014.06.20

Нүүрсний ангиллын стандартууд батлагдлаа

“Нүүрсний ангилал MNS 6456:2014”,“Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS6457:2014” стандартууд 2014 оны 06сарын 12 –ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр мөрдөгдөх боллоо.

Энэхүү “Нүүрсний ангилал” болон “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал”- ын стандартыг  нүүрсний салбарын эрдэмтэн доктор, багш нар болон мэргэшсэн, зөвлөх геологичид, нүүрсний чанарын мэргэшсэн судлаачид, инженерүүд, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын саналыгтусган,  Америк, Австрали, Хятад, Орос улсад мөрдөгдөж буй стандартуудыг харьцуулан судалснаар олон жишигт нийцүүлэн боловсруулсан болно.

“Нүүрсний ангилал MNS 6456:2014”, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457:2014 ”www.estandard.mnсайтаас бүрэн эхээр нь танилцана уу.