Оюунхорол.Д Энх-Амгалан.Л 2014.06.20 | Сайт: Vip76.mn

Ганцхан банкинд үйлчлэх хууль оруулж ирж байна гэв

Ганцхан банкинд үйлчлэх хууль оруулж ирж байна гэв
УИХ-ын чуулган

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног”-ийн хүрээнд Монголын Банкуудын холбооноос доор дурдсан саналууд ирүүлсэнтэй танилцжээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Энэ хуулийн төсөл дээр зөвхөн арилжааны банкууд гэж оруулж ирж байгаа нь ямар учиртай юм бэ. Худалдаа хөгжлийн банк л ганцхан Сингапурын банкнаас томоохон хөрөнгө босгосон. Бусад нь гадаадын банкнаас мөнгө босгоогүй байна. Тиймээс ганцхан банкинд үйлчлэх хууль оруулж ирж байгаа нь ямар учиртай юм бэ? Аж ахуйн нэгжүүдийг үүнд хамруулж болоогүй юм уу?

-Арилжааны банк гэж оруулж иргэдийн учир нь хоёр үндсэн шалтгаан байна гэж бид тооцож байгаа. Монгол Улсад гадаадын валютыг оруулж ирж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг дэмжиж байгаа юм. Нөгөөтэйгүүр арилжааны банкуудад эергээр нөлөөлж байна. Зээлийн хүүгээр дамжиж аж ахуйн нэгжүүдийг дэмжих хөшүүрэг болно гэж үзсэн. Давхар татварын гэрээтэй улс орны хувьд суутгал хэрэгжээд явж байгаа. Тиймээс ижил түвшинд 10 хувь байх юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Энэ урамшууллыг банкуудад олгосноор банкны хүү хэд болж буурах вэ? Иргэдэд нөлөөлөх үү?

-Энэ нь туйлын хязгаарлагдмал хүрээнээс үйл ажиллагаа эхэлж байгааг Энх-Амгалан гишүүн дурдсан. Цаашдаа энэ нь нэмэгдээсэй гэдэг үүднээс бид урамшуулал бий болгож байна. Банкуудын холбоотой бид ярьж, тооцон судалж байна. Ажлын хэсгийн хүрээнд энэ хувь хэмжээг судлах нь зүйтэй гэж үзсэн. Зээлийн хүүг буулгах тал дээр тодорхой санал хэлээгүй. Хууль хэлэлцэх явцад тогтоохоор болсон.