“Тэнгэр плаза” үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний цогцолбор Баянзүрх дүүрэгт нээгдлээ.
2014.06.23

76 хүнийг ажлын байраар хангажээ

Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн бүтээн байгуулалтын хүрээнд, Монгол банк, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хамтарсан “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах төсөл”-ийн санхүүжилтээр “Тэнгэр плаза” үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний цогцолбор Баянзүрх дүүрэгт нээгдлээ.

 Хэрэглэгчидийн найдвартай түнш өргөмжлөлт тус байгууллагын шинэ худалдааны цогцолбор төв ашиглалтад орсноор 76 хүнийг ажлын байртай болгосон байна. Энэ явдалд баяртай байгаагаа нээлтийн үеэр БЗД-ийн ИТХ-ын дарга Ц.Батхүү хэлсэн юм.

11,460 метр талбай бүхий хоёр давхар тус худалдааны цогцолбор төвийн гаднах талбайд 300 гаруй автомашины зогсох боломжтой аж. Түүнчлэн байгаль орныг дэмжигч тус байгууллага шинэ худалдааны төвийнхөө талбайд гацуур зэрэг нийт 2000 гаруй мод тарьжээ.

 “Тэнгэр плаза” үйлдвэрлэл, худалдааны цогцолбор төвийн гол зорилго нь  хүнсний ногоо, мах , жимс жимсгэнэ зэрэг гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүд үйлдэвийн үнээр худалдан авагч нарт хүргэх ажээ. Дашрамд сонирхуулахад, тус худалдааны төвд мах боловсруулах үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд махыг хамгийн хямд үнээр худалдан авах боломжийг олгож байгаа юм байна. Мөн худалдааны цогцолбор төвийн гадна тохижилтод ихээхэн анхаарч үйлчлүүлэгч нарын ая тухтай байдлыг хангах орчныг бүрдүүлж чадсан байлаа.