Эдийн засгийн өршөөлийн хуулийн талаар УИХ дахь сөрөг хүчин шүүмжлэлтэй хандаж байгаа.
2014.06.23

Я.Содбаатар: Цагаан захтанд зориулсан хууль болох вий

Эдийн засгийн өршөөлийн хуулийн талаар УИХ дахь сөрөг хүчин шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүдээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

Сая засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг нь авч үзэхээр баялаг бүтээгчдээ, татвар төлөгчдөө дэмжих заалт нь 20 хувь, 80 хувь нь улс төрчид болон албан тушаалтанд  зориулсан заалт ихтэй учраас өөрчлөх шаардлагатай. Тиймээс баялаг бүтээгч бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Тэгэхгүй бол авилгал, хээл хахууль, цагаан захтангуудыг дэмжсэн хууль болох гээд байна.

Ер нь эдийн засгийн өршөөлийн хуулиар далд эдийн засгаа ил болгох, татварын бааз суурийг нь ил болгох зорилготой ч гэлээ зарим зүйлийг засах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

2008 оны хуулийн нэг дутагдалтай тал нь олон түмэнд мэдээллийг сайн хүргээгүй явдал. Тиймээс одоогийн хуулийг олон нийтэд сайн хүргэх үүднээс 9 сарын хугацаа тавьж өгөх хэрэгтэй.