Сономпил.М 2014.06.24 | Телевиз: МҮОНТВ

Нүүрсний уурхай алдагдал хүлээсээр байх уу?

нүүрсний уурхай алдагдалтай ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар  уул уурхайн  компаниуд хүндхэн байна.

Нийлүүлж байгаа нүүрсний үнийг төр барьж байгаа нь тонн тутмаас алдагдал хүлээлгэхэд хүргэж байгаа юм. Төр нэгдсэн зохицуулалтаар оролцохгүй бол нийгмийн хариуцлага хүлээсэн уурхайнууд өрөндөө баригдаж үүдээ барихад ойрхон байгааг сануулсаар байна.

Үүний тод жишээ Багануурын уурхай юм. Тус компани өнөөдрийн байдлаар 30 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа юм. Засгийн газар нэг тонн нүүрсийг 22500 төгрөг байхаар барьсан. Багануурын уул уурхайн нүүрс 27888 мянган төгрөгөөр гарч байгаа юм. Тонн тутмаас 5388 төгрөгийн алдагдал хүлээж байгаа нь санхүүгийн хувьд хүндхэн байгааг харуулж байгаа юм.

Харин Эрчим хүчний сайд М.Сономпил хэлэхдээ: Үнийн зөрүүнээс алдагдал бий болсон. Нэг үнэнээр хэтэрхий олон жил барьчихсан. 2010 оноос хойш эрчим хүчний үнэ хөдлөөгүй байгаа.

Түүнээс хойш долларын ханш ямар байгааг иргэд мэдэж байгаа. Үүнээс хойш хүмүүсийн цалин хөлс 30 хувиар нэмэгдсэн нь алдагдалд оруулах томоохон хүчин зүйл болсон гэлээ.