Содбилэг.О Энх-Амгалан.Л 2014.06.26 | Сайт: Vip76.mn

Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хуулийн төслийг хэлэлцлээ

Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулган

Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдрийн /2014.06.26/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд хэрэглэгч үүрэн утасны оператор компаниа сольсон ч дугаараасолихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах харилцааг зохицуулахаар тусгажээ.

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх зорилго нь хэрэглэгчдэд дугаараа хадгалан үйлчилгээ эрхлэгчийг сонгох боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг зөв хэлбэрээр нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм байна.

Үүнтэй холбоотой гишүүдийг асуулт, хариултыг хүргэж байна.

Л.Энх-Амгалан: Switching centre  -ийг хэрхэн байгуулах вэ?

Хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Үүрэн холбооны компаниудын дунд Switching centre гэсэн асуудал гарч ирсэн. Үүнд төр оролцох хэрэггүй гэсэн байр суурьтай байна. Switching centre -ийг байгуулахдаа зөвхөн операторууд өөрсдөө хөрөнгө оруулж, дундаа эзэмших нь зөв схем юмаа. Энэ хуулиар үүнийг хэн хариуцахаар байгаа вэ?

Ч.Сайханбилэг: Switching centre  бол явцуу хүрээнд юм. Өргөн хүрээнд Харилцаа холбооны сүлжээ гэсэн том компанынхаа менежемент, өвчлөлийн асуудлыг Засгийн газар яриад, УИХ-д өргөн барьчихсан байгаа. Энэ компани 66 хувийг хувийн хэвшилд шилжүүлэхээр байгаа. Энэ нь оператор компаниуд удирдлага зохион байгуулалт, өмчийн хэлбэрийн хувьд сүлжээ компанидаа орж ирэх үүд хаалгыг нээж байгаа юм. Энэ хүрээндээ Switching centre  гэх зэрэг зүйлсээ шийдэх боломжтой. Ингэж асуудлыг томоор нь болон явцуу хүрээнд харж  байгаа юм.

О.Содбилэг: Энэ Хуулиар дотооддоо руминг үйлчилгээг хэлэлцээд явж болох уу?

Хэрэглэгчдийн хувьд олон жил хэрэглэсэн дугаараа авч үлдээд аль үйлчилгээ сайтай газраар үйлчлүүлэх сонирхол байдаг. Тиймээс үүнийг дэмжиж байдаг. Манайхан гадаадад руминг үйлчилгээ хийгээд байдаг хирнээ дотооддоо руминг хийдэг байх хэрэгтэй. Энэ асуудлыг энэ хуульд оруулж ирээд баталчихъя гэсэн санал байна. Ингэснээр хэрэглэгчид болон оператор компаниудад ашигтай байна.

Ч.Сайханбилэг: Техникийнхээ хувьд дахин хууль санаачлах хэрэгтэй болно. Нөгөө талаасаа оператор компаниудтай ярьж бэлтгэл хангаж байж оруулж ирэх шаардлагатай.