"Ухаалаг шуудан"-тай холбож өгснөөр иргэн нь иргэний үнэмлэх
2014.06.26

"ТҮЦ машин"-аар цахим үнэмлэхээ захиалдаг боллоо

Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа цахим үйлчилгээний "ТҮЦ машин"-ыг мэдээллийн технилоги хурдастай хөгжиж буй өнөө үетэйгээ хөл нийлүүлж, иргэддээ хурдан шуурхай төрийн үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү "ТҮЦ машин"-аас иргэд хурууныхаа хээний тусламжтайгаар өөрийн иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтын лавлагааг авахын зэрэгцээ мөн Гаалийн газрын мэдээлэлийг авах боломжтой гэнэ.

"ТҮЦ машин"-ы давуу тал нь иргэдийн цаг зав болоод мөнгийг хэмнэх давуу талтай бөгөөд одоогоор орон даяар нийт 108

"ТҮЦ машиныг байрлуулаад байгаагаас Улаанбаатар хотод 80, хөдөө орон нутгуудад 28 ширхгийг байрлуулаад байна.

"ТҮЦ машин"-аас Иргэний бүртгэлийн 8, Татварын Ерөнхий газрын 4 болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэнэ. Үүний дотор өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг ч төлөх боломжтой төдийгүй "Ухаалаг шуудан"-тай холбож өгснөөр иргэн нь иргэний үнэмлэх болон гадаад паспортыг захиалахдаа заавал иргэний бүртгэлийн газар очиж цаг заваа алдах шаардлагагүй бөгөөд шуудангаараа авчих боломжтой болж байгаа зэрэг давуу талууд олон аж.

Түүнчлэн иргэдийн санал гомдол гаргаад байгаа "ТҮЦ машин"-ы лавлагаагаар ХААН банк үйлчлэхгүй байгаа талаар "Төрийн иргэддээ ойр байх гэсэн бодлого, шинэчлэлийг эсэргүүцсэн үйл ажиллагааны илрэл" хэмээсэн юм.