2014.06.27

Б.Бат-Эрдэнэ: Эдийн засгийг эрчимжүүлэх ажлууд нь цаанаа өөр зорилготой юм шиг

Өнөөдрийн нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцжээ.

-Өнөөдөр болоод байгаа өргөн нарийн цариг, газрын тухай хуулийн асуудлаар олон түмний дунд үл ойлголцол үүсээд байгаа. Та үүнд ямар дүгнэлт хийх вэ?

Өнөөдөр нийгэм эдийн засаг амьдралыг бүхэлд нь аваад үзвэл хүнд байдалтай байна. Яагаад гэхээр улс орны эдийн засаг ерөнхий төлөв байдал уначихсан.

Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, валютын ханш улам өргөссөн төсвийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй нөгөө талдаа өндөр хүүтэй зээлийн өрийн дарамттай  болчихлоо.

 Энэ нөхцөлд өргөн хүрээнд дүгнэлт хийж УИХ-ын суудалтай нам хүчнүүд салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд, судлаачид цогцоор хандахгүй бол улс орны амьдрал амаргүй байдал орох гээд байна.

Эдийн засгийг эрчимжүүлэх ажил зохион байгуулж буй ажлууд  нь цаад талдаа өөр зорилготой юм шиг. Ямар зорилго тавигдаад байгаа газрын хуулийн тухай асуудал ашигт малтмалын тухай хуулийн төсөл, эдийн засгийн өршөөлийн тухай хууль, гол мөрнийг хамгаалах тухай хуулийг хүчингүй болгох  хуулийн төслүүд ороод ирсэн байна лээ.

Өнгөрсөн намрын ээлжит бус чуулганаар ийм хэдэн хуулиуд алтны роялтын татварыг буулгах  байсан шүү дээ.

 Хөрөнгө оруулалтын тухай хууль оны өмнө намрын ээлжит бус чуулганаар батлагдсаныг мэдэж байгаа. Өнөөдөр ч гэсэн эдийн засгийг эрчимжүүлэх ажил зохион байгуулж байна. Тэгэхээр энэ ажлууд нь цаад талдаа өөр зорилго тавигдаад байна л даа.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?