Нямбаатар.Х 2014.06.27 | Сайт: Shuud.mn

Цахилгаангүй 617 өрхөд нарны зайн үүсгүүр өгчээ

Цахилгаангүй 617 өрхөд нарны зайн үүсгүүр өгчээ
Амьжиргааны түвшин доогуур, гэрэл цахилгаанд холбогдоогүй, сургуулийн насны олон хүүхэдтэй айл өрхүүдэд тарааж эхэлсэн юм байна

БНСУ-ын парламентийн гишүүн Чой Юль, Кан Ги Жун, Пак Ван Жоо, Шин Сун Вум, И Ван Шин тэргүүтэй төлөөлөгчид, Байгаль хамгаалах сангийн удирдлага, “Лотте” их дэлгүүрийн Монгол дахь салбарын захирлуудын хамт Сонгинохайрхан  дүүрэгт өнөөдөр айлчилжээ.

Тэд дүүргийн тог цахилгаангүй нийт 617 өрхөд нарны зайн үүсгүүртэй гэрэл бэлэглэсэн байна. Энэхүү ажил нь өнгөрсөн эхлэн жилээс тус дүүрэгт БНСУ-ын “Жи Си Эс” төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж эхэлсэн “Хүжийн гал” төсөлийн хүрээнд хийгдэж буй аж.

Уг төслийн хүрээнд нарны зайн үүсгүүртэй гэрлийг амьжиргааны түвшин доогуур, гэрэл цахилгаанд холбогдоогүй, сургуулийн насны олон хүүхэдтэй айл өрхүүдэд тарааж эхэлсэн юм байна. Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар нь “Жи Си Эс” ТББ-ын Монгол дахь салбарын зөвлөхөөр ажилладаг аж.

БНСУ-ын парламентийн гишүүд энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатартай уулзаж цаашдын харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх, ямар  салбарт хамтран ажиллах боломжтой талаараа ярилцжээ.