Манукол Бат-отгон.З 2014.06.27 | Телевиз: TV5

“Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан” номын баяр боллоо

Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, Физикч, философич, Монгол судлаач, доктор З.Бат-Отгоны  “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан”  номын баяр боллоо.

Зохиолч өөрийн удаан хайсан эрлээ олсноо ард түмэнтэйгээ хуваалцахаар шийдэн энэхүү номыг хэвлүүлсэн байна. Газрын нэг үндсээс өвс ургамал ургадагын  адилаар мөнх тэнгэр гэдэг тэнгэрийн нэг үндсээс орчлонгийн бүх юмс соёолон салаалж  цэцэглэн дэлгэрдэг.

Тиймээс Мөнх тэнгэр бүх зүйлийг өөрөөсөө үүсгэсэн. Эргээд орчлонгийн бүх зүйлсийг өөртөө хураан нэгтгэдэг гэж номын оршилдоо бичжээ.

Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, Физикч, философич, Монгол судлаач, доктор З.Бат-Отгон хэлэхдээ: Байгаль төгс гарц шийдэлтэй байдаг учраас байгальд ямар оршихуйн үндсэн хуулиуд үйлчилдэг вэ гэдгийг л хайсан.

Хүн төрөлхтнийг бий болгосон таван том мэдлэгийн санд судалгаа хийгээд олоогүй. Эцэст нь өвөг дээдсийнхээ эртний ухаан монголын гүн ухаан руу орж судалгаа хийснээр олсон. Яагаад гэхээр шинжлэх ухаанаар батлагдаж байгаа учраас гэж хэлэв.