Энх-Амгалан.Л 2014.06.27 | Сайт: Vip76.mn

Татварын хөнгөлөлтөд аж ахуйн нэгжүүдийг хамруулаагүйн учир шалтгааныг асуулаа

УИХ-ын пүрэв гаригийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж,  баталлаа

Засгийн газар “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног”-ийн хүрээнд банкны салбарын хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.2-т “Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах” гэснийг нэмэхээр энэ хуулийн төслийг боловсруулжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хуулийн төсөлд аж ахуйн нэгжүүдийг хамруулаагүйн учир шалтгааны талаар тодруулсан гишүүний асуулаа.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өгсөн хариултдаа, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт жилдээ 13.9 тэрбум төгрөг төвлөрүүлдэг бөгөөд үүний 3.9 хувийг банкууд төлдөг.

Уг нь аж ахуйн нэгжүүд илүү татвар оруулдаг, үүнийг цаашдаа анхаарч үзэх нь зүйтэй юм. Гэхдээ байнгын хорооны гишүүдээс энэ талаар бичгээр зарчмын зөрүүтэй санал гаргаагүй учраас санал хураалт явагдаагүй гэдгийг хэллээ.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.6 хувь нь байнгын хорооны горимын саналыг дэмжсэн бол 56 гишүүний 31 нь буюу 55.4 хувь нь хуулийн төслийг батлахыг дэмжсэнээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа