Содбаатар.Я 2014.06.27 | Сайт: Vip76.mn

Я.Содбаатар: Төсөв цалингаа тавьж чадахгүй байгаа бол зуны гурван сар амарцгаая

Я.Содбаатар: Төсөв цалингаа тавьж чадахгүй байгаа бол зуны гурван сар амарцгаая
Я.Содбаатарын хэлсэн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын пүрэв гаригийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадмын өдрүүд болох 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг. Харин Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “13” гэсний дараа “, 14, 15” гэж нэмж, баяр наадмын өдрүүдэд нийтдээ таван өдөр амардаг байхаар тусгажээ.

Энэ үеэр Я.Содбаатарын хэлсэн байр суурийг хүргэж байна.

Эдийн засаг энэ хүнд үед амрах завгүй ажиллах ёстой гэж иргэд ярьж байна. Энэ хууль батлагдвал яам тамгын газрын ажилчид л амарна. Хувийн хэвшлийнхний илүү цагийн мөнгөний асуудал үүснэ. Энэ хууль хувийн хэвшлийнхэнд дарамттай хууль болох гээд байна. Дэмжих хэрэггүй. Бодвол эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд төсвийг хэмнэх гэж л хийж байгаа хууль байх. Төсөвт яг хэдэн төгрөг хэмнэх юм бэ?  Үнэхээр төсөв цалингаа тавьж чадахгүй байгаа бол 06/01 ээс 09/01 хүртэл амардаг болъё л доо. Өнөөдөр халамжийн мөнгө өгөхгүй байна.  Найман хувийн зээл чинь бүх банкууд дээр зогсочихсон байна. Сангийн яам дээр маш олон байгууллагууд мөнгөө авч чадахгүй очерлоод зогсож байна.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.