Б.Бат-Эрдэнэ бөхчүүдээ эргэлээ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2014.07.04

Б.Бат-Эрдэнэ бөхчүүдээ эргэлээ

Хаврын чуулган завсарлаж Б.Бат-Эрдэнэ аварга завтай болжээ. Тэрзэр чуулган завсарласны маргааш Улаанбаатараас холгүй Сүүжийн аманд бэлтгэлд гарсан Хүч спорт хорооны галд очиж бөхчүүдээ эргэсэн байна.

Түүний дараа Хэрлэнгийн Хөдөө арал руу явжээ. Тэнд Хэнтий аймгийн бөхийн гал гарсан юм.

Аварга нутгийн бөхчүүдээ эргэж урам өгөхийн зэрэгцээ наадмын өмнө төрсөн нутагтаа очиж хийморио сэргээдэг уламжлалаа давтсан бололтой.