2009.06.13

УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас танилцуулга хүслээ

УИХ-ын гишүүн А.Тлейхан, Б.Чойжилсүрэн, С.Бям-бацогт, Д.Оюунгэрэл, Ж.Энхбаяр нар Ерөнхий сайд С.Баярт хандан мал, махны экспортын тухай танилцуулга хүсчээ.Малын тоо өсч, борлуулахзах зээл хязгаарлагдмалболсноос шалтгаалан төвоөсалслагдмал баруун аймгуудад 2008 оны намар хонь 15 мянга, борлон ямааны үнэтаван мянган төгрөг хүртэлбуурч малчдын амьдралхүндэрснийг гишүүдхүсэлтдээ дурджээ.

Мөн «Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай» УИХ-ын 2009 оны гуравдугаар сарын гуравны өдрийн 22 дугаар тогтоолын хавсралтын нэгдүгээр заалтад малчид, хөдөөгийн иргэдийг дэмжих бодлогын хүрээнд мал болон малын гаралтай түүхий эд ноос, ноолуур, арьс шир, махны экспортыг нэмэгдүүлэх эрх зүйн болон татварын таатай орчныг бүрдүүлэх арга хэмжээ авч, мал аж ахуйн гаралтай түүхий эд, махны үнийг нэмэх замаар малчдын орлогыг нэмэгдүүлэхээр заасан тухай гишүүд онцолсон байна.

Хэдийгээр ОХУ-д мал, мах экспортлох тухай яригдаж байгаа ч цаг хугацаа хязгаарлагдмал учраас энэ ажлыг одооноос шуурхай зохион байгуулах шаардлагатай байгааг дээрх гишүүд Ерөнхий сайдад тавь-сан хүсэлтдээ дурджээ.УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын дээрх таван гишүүн энэ онд төвөөс алслагдмал баруун аймгуудаас хичнээн малыг хөлөөр нь, хичнээнийг нь нядалж, махыг нь ямар боомтуудаар экспортод гаргах тооцоо, судалгааг гаргаж танил-цуулахыг Ерөнхий сайдад хандан хүсчээ. Түүнчлэн үүнд шаардагдах хөрөнгийг ямар эх үүсвэрээс гаргаж, энэ ажлыг хэрхэн бодит үр дүнд хүргэхээр төлөвлөж байгааг аймаг тус бүрээр нь гаргаж 2009 оны зургадугаар сарын 15-ны дотор танилцуулахыг Ерөнхий сайд С.Баяраас хүссэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.