"УЛААНБААТАР УРАН БАРИМАЛ" НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2014.07.17

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн уран баримлуудаар гоёлоо

Нийслэлийн иргэдэд урлагийн сайхныг мэдрүүлж, хүүхэд залууст хөшөө дурсгалаар дамжуулж үлгэр домог хүүрнэж буй 30 уран баримал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ.

Энэхүү өөр өөрийн утга агуулга бүхий баримлуудаас шилдгийг тодруулах “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2014 оны 07 сарын 18-ны өдөр 18 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж уран баримлуудыг нүдээр харсан иргэд “Эмээтэйгээ уулзсан юм шиг санагдлаа. Нээрээ л миний эмээ ингээд л эрх бариад сууж байдагсан гэж хүрнэх. Нөгөө нэг нь эхийн цагаан сэтгэлийн билэгдэл болсон ихэр үрээ тэвэрсэн ээж, унагандаа үнэрлүүлж буй хүүгийн баримал нь илүү гоё болж” гэж ирээд л өөр өөрсдийн шалгаруулалтаа явуулж сэтгэлийн гэгээн шагналаа өгч эхэлсэн байна.

Энэ олон шагналын эзэн хэн болох нь энэ баасан гаригт тодорно. Ирж үзээд иргэн та ч саналаа нэмэрлээрэй.