Гэр хорооллын иргэдийн санал санаачилгыг дэмжлээ
Загвар хороо хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүрэгт 9 төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
2014.07.18

Гэр хорооллын иргэдийн санал санаачилгыг дэмжлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа Загвар хороо хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүрэгт 9 төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Гэр хорооллын иргэдийн санал санаачлагыг дэмжих сангаас санхүүжигдсэн энэхүү 9 төсөлд

  • ·         Хан-Уул дүүргийн 13-р хорооны 2б хэсэгт хэрэгжиж байгаа хог ихээр цугларсан гүн жалгыг цэвэрлэж айл өрхүүдийн өрхийн орлого нэмэгдүүлэх чацарганы төгөл байгуулах төсөл, Хан-Уул дүүргийн 13-р хорооны 5а  хэсэгт хэрэгжиж дууссан албан бус хогийн цэгийг устгаж хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх сагсны шийд болон тоглоомын талбай байгуулах төсөл
  • ·         Баянгол дүүргийн 9-р хорооны гэр хорооллын Горькийн 30-р гудамжинд хэрэгжиж дууссан 75 м урттай явган хүний шаталсан зам барих төсөл
  • ·         Баянгол дүүргийн 9-р хорооны гэр хорооллын Горькийн 3,4,5 гудамжинд хэрэгжиж дууссан өрхийн хог ангилан ялгах хогийн сав гэр хорооллын хашаанд суулгах төсөл
  • ·         Сүхбаатар дүүргийн 14-р хорооны гэр хорооллын Хандгайтын 30-р гудамжинд хэрэгжиж дууссан албан бус хогийн цэгийг цэвэрлэж хүүхдийн тоглоомын талбай болон иргэд оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрөөх талбайг бий болгож тохижуулах төсөл
  • ·         Сүхбаатар дүүргийн 14-р хорооны гэр хорооллын Хандгайтын 30-р гудамжинд хэрэгжиж дууссан албан бус хогийн цэгийг цэвэрлэж хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх сагсны шийд барих төсөл
  • ·         Баянзүрх дүүргийн 27-р хорооны Сэлбийн 24-р гудамжинд хэрэгжиж байгаа жишиг гэр гудамж бий болгон хүүхдийн талбай байгуулах төсөл
  • ·         Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Хайлаастын шинэ эцэст хэрэгжиж байгаа иргэд, оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрөөх ногоон төгөл, хүрээлэн байгуулах төсөл
  • ·         Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны Мандал Овоо гэр хороонд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх сагсан бөмбөгийн талбай байгуулах төслүүд орж байгаа.

Эдгээр төслүүдийг гэр хорооллын иргэд өөрсдөө санаачлан бичиж, гар бие оролцон хэрэгжүүлж байгаагаараа онцлог. Төслийн үр дүнд гэр хорооллын иргэдийн амьдрах орчин сайжирч, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж бүрдэн, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм.

Иргэдийн хүсэлтээр зундаа шавар намагт шигдэн, өвөлдөө хүн явах аргагүй мөстдөг хэсэгт явган зам тавьсанаар иргэд аюулгүй зорчих боломж бүрдэж байгаагэх мэт олон давуу талуудыг дурьдаж болно