Тоон системд шилжих өдөрлөг болно
Монгол улс телевизийн тоон системд орон даяар шилжихэд хэдхэн хоног үлдлээ.
2014.07.18

Тоон системд шилжих өдөрлөг болно

 Монгол улс телевизийн тоон системд орон даяар шилжихэд хэдхэн хоног үлдлээ. 

МТШХХГ-аас эл үйл явдлыг тохиолдуулан телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нээлтийн үйл ажиллагааг Чингисийн талбайд энэ сарын 31-нд зохион байгуулна.  

Мөн энэ үеэр тоон телевизийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт оролцогчдыг энэ сарын 16-наас эхлэн бүртгэж байгаа бөгөөд 30-ны өдөр дуусах юм.   

Оролцогч байгууллагууд нь  өдөрлөгт оролцох хүсэлтээ МТШХХГ-т албан бичгээр ирүүлж бүртгүүлэх аж.   Бүртгүүлсний дараа МТШХХГ-тай гэрээ байгуулна.  Гэрээ байгуулсны дараа оролцогч байгууллагуудын өдөрлөгт оролцох эрх нээгдэнэ. Өдөрлөгт оролцож буй байгууллагууд өөрсдийн бэлтгэл ажлыг өдөрлөгийн өдөр буюу  энэ сарын 31-ний өдрийн  08.00-09.00 цагийн хооронд дуусгасан байх ёстой аж.    Нээлтийн үйл ажиллагаа болон өдөрлөг нь 09.00-20.00 цагийн хооронд зохион байгуулагдах юм байна.