Хүүхдийн эмнэлэг барихад тусална
МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд
2014.07.22

Хүүхдийн эмнэлэг барихад тусална

МАН -ын урилгаар БНХАУ-ын Энх тайван, хөгжлийн сангийн ерөнхий нарийн бичгнйн Юү Сяошуань тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-нд манай улсад айлчиллаа.

Төлөөлөгчид МАН-ын дарга М.Энхболд болон нарийн бичгийн дарга Х.Булгантуяа нартай уулзан ярилцсан байна. МАН болон БНХАУ-ын Коммунист намын хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцэж тохирсон хэд хэдэн асуудлыг судалж, газар дээр нь танилцах нь энэ удаагийн айлчлалын гол зорилго аж.

Тэр дундаа МАН-аас санал тавьсаны дагуу Улаанбаатарт хүүхдийн эмнэлэг барьж байгуулах шаардлагатай, эсэхийг түлхүү судлажээ. Нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албаны хүмүүстэй уулзаж ярилцсаны эцэст нийслэлд хүүхдиин эмнэлэг барьж өгөхөөр болж буй бололтой.

Дээр нь шинээр барих эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчнийг сургахад ч дэмжиж туслахаа илэрхийлсэн байна. Гэхдээ үүнийг өмнөд хөршийн дарга Си Зиньпиний ирэх сард манай улсад хийх айлчлалын үеэр албажуулна гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм.