2014.07.22

Монгол улс үзүүлэх, харуулах урлагийн тод жишээ яах аргагүй “Play time” амьд хөгжмийн наадам

“Play time” 2014 амьд хөгжмийн наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

13 дахь удаагийн наадам нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд найрсаг "Улаанбаатар" биднээс эхэлнэ уриан дор зохион байгуулагдсан юм.

Анх 2011 онд таван хамтлагтайгаар зохиогдож байсан монголын амьд хөгжмийн “Play time”наадам өдгөө хамрагдах хүрээний хувьд оролцож байгаа цар хүрээний хувьд цаашлаад зохион байгуулалтын төвшин өндөр болж байгааг энэ жилийн наадмаар улам тодотгож хэллээ.

Монголын хөгжмийн урлагийн чухал нэг хэсэг  болох амьд хөгжмийн их урсгал чиглэлийн нэр хүндийг өндөр өргөж хамтлаг дуучдын ур чадварыг шалгаруулж хөгжимд итгүүлж залуусын хөгжмийн боловсролд хувь нэмрээ оруулж гадаад жуулчдад монгол улсын соёл урлагийг сурталчилж эргээд тэднийг татах гээд олон ач холбогдолтойг “Play time” 2014 амьд хөгжмийн наадам харууллаа.

Харин энэ үеэр Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хэлэхдээ: Улаанбаатарт таван тивийн хүмүүс зочилсон ийм сайхан хот болгох гээд байна шүү дээ. Ийм сайхан хотод хүн ирээд хамгийн түрүүнд ямар соёлтой вэ, ямар үзэх зүйлтэй вэ, тэгэхээр Фэстивальтай, наадамтай, ийм сайхан сонгодог урлагтай сая “Best of classic” гээд энэ жил болсон. Монгол улс үзүүлэх харуулах урлагий тод жишээ яах аргагүй “Play time” амьд хөгжмийн наадам гэж бодож байна гэлээ.