А/600 дугаар захирамж гаргаж 11 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болголоо
2014.07.23

Гэрээгээ зөрчсөн зарим иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо

Нийслэлийн Засаг дарга 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр А/600 дугаар захирамж гаргаж 11 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болголоо.

Монгол Улсын Газрын тухай хууль болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй дараах иргэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсноор эзэмших эрх мөн дуусгавар болж байгаа юм.

 Энэ захирамж гарсантай холбогдуулан иргэн, хуулийн этгээдүүдийн газар эзэмшүүлэх гэрээг цуцалж, мэдээллийн санд өөрчлөлт оруулах, газар чөлөөлөх зэрэг арга хэмжээг Нийслэлийн Өмчийн харилцааны газар зохион байгуулж хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.