Сономпил.М 2014.07.24 | ХМА: Яам

Архангай аймагт дулааны станцын шав тавигдлаа

Архангай аймагт дулааны станцын шав тавигдлаа
Эрчим хүчний сайд М.Сономпил

30 мегаваттын хүчин чадал бүхий төвлөрсөн дулааны станцын шав тавих ёслолын ажиллагаа боллоо.

Ёслолд УИХ-ын гишүүн, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сонопил, ҮХААЯ-ны дэд сайд Ч.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөл, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ зэрэг аймгийн удирдлагууд оролцлоо.

Энэхүү станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэхээр Эрчим хүчний яаманд тендэр зарлан гүйцэтгэгчээр "Эх голомтын элч" компани шалгараад байна.

Станц 2015 онд ашиглалтанд орох ажээ.

Дашрамд дуулгахад Архангай аймагт энэ онд онцлох олон бүтээн байгуулалтууд хийгдэж байгаагаас дурдвал "Гудамж" төсөл, "Булган хангай" шинэ хороолол, орон сууцны 9,10 давхар барилгууд, барилгын лабортори, зочид буудал, спортын сургууль зэргийг нэрлэх байна.