С.Бямбацогт гишүүн төсөл дээр ажиллаж байна
УИХ дахь МАН-ын бүлэг
2014.07.25

С.Бямбацогт гишүүн төсөл дээр ажиллаж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн ихэнх гишүүн хөдөө ажиллаж байна.

Бүлгийн дарга С.Бямбацогт энэ өдрүүдэд ирэх намрын чуулганаар УИХ-д өргөн барих хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Харин бүлгийн дэд дарга Д.Оюунхорол өөрийн тойрог Завхан аймагт руу явжээ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Өвөрхангай аймгийг зорьсон гэнэ. Мөн тус намын гишүүн Ж.Батсуурь тойргийн сонгогчидтойгоо уулзалт зохион байгуулж байна.

Тэрээр УИХ-аар баталсан болон хэлэлцүүлгийн шатанд яваа хуулийн төслүүдийг танилцуулах талаар түлхүү ажиллаж байгаа аж. Тэр дундаа намрын чуулганаар хэлэлцэх газрын багц хуулийн төсөлтэй холбоотой иргэдтэй санал солилцож байна.