Төрийн түшээд хаагуур явна вэ
2014.07.25

Төрийн түшээд хаагуур явна вэ

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд хагас сар илүүгийн хугацаа өнгөрлөө.

Улсын баяр наадам өндөрлөж, бүс орон нутгийн түүхт ойн баяр наадмууд үргэлжилж байна. Харин эдгээр өдрүүдэд төрийн түшээд хаагуур хэрхэн наадаж байгаа болон ямар ажил амжуулж байгаа талаар асуухаар утас цохисон юм.

Г.Баярсайхан: Зуслан дээрээ амарч байна

-Амралт эхэлсэн байгаа. Одоогоор зуслан дээрээ амарч байна. Наймдугаар сарын 20-д гаргаад ажилдаа орно. Улсын баяр наадмаар Улаанбаатар хотноо наадсан.