УИХ-ын гишүүн С.Бямбацогт унаж явсан машинаа шинэхэн харцагадаа бэлэглэжээ
Б. Пүрэвсайхан
2014.07.28

УИХ-ын гишүүн С.Бямбацогт унаж явсан машинаа шинэхэн харцагадаа бэлэглэжээ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Улсын начин  Б. Пүрэвсайхан улсын арслан Д.Азжаргалаар зургаа давж Монгол улсын харцага цолны болзлыг хангаж нутгийнхныгаа баярлуулсан.

Харин энэ амралтын өдрүүдэд Ховд хотод болсон шашин төрийн нэрт зүтгэлтэн Галдан Бошгит хааны мэндэлсний 370 жилийн ой “Баруун бүсийн их хурд” даншиг наадын үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт унаж яваа "land-200" маркийн авто машинаа шинэхэн харцагадаа бэлэглэж сайхан нааджээ.