Даваасүрэн.Ц Баярсайхан.Г Содбаатар.Я 2014.07.28 | Сонин: Зууны мэдээ

“106 лицензийг хямрал далимдуулж сэргээлээ”

“106 лицензийг хямрал далимдуулж сэргээлээ”

Хайгуулын лиценз дахин олгож эхэлснээр гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ гэдгийг тэд онцолж байна.

Энэ хуулийг батлалцсан гишүүд үүнд ямар байр суурьтай байгаа бол. УИХ- ын байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Ц.Даваасүрэн болон УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарын байр суурийг сонирхлоо.

Г.Баярсайхан: Энэ хуулиа эдийн засгийн дагуу сэргээнэ

-Ашигт малтмалын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулсан нь зөв байсан. Өөрчлөлт оруулснаар хөрөнгө сэргээх боломж гарч ирэх учиртай. Гэхдээ лицензийг сэргээнэ гээд хаа хамаагүй, дуртай бүхнээ нээж болохгүй.

Төрийн хяналтад цөөн тооны лицензийг сэргээх ёстой.

Монголын төр ч гэсэн газрын баялгийнхаа аль хэсгийг эхэлж ашиглах уу гэдгээ нарийн тооцох ёстой.

Ц.Даваасүрэн: 106 лицензийг хямрал далимдуулж сэргээлээ

-Эрх баригч намынхан эдийн засгийн хямралыг далимдуулж энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан шүү дээ. “Оюутолгой”, “Тавантолгой”-гоос ашгаа аваагүй байж дахиад лиценз олгох ямар шаардлага байна вэ. Миний хувьд энэ хуулийг анхнаасаа дэмжээгүй. Ийм хууль гаргаснаар валютын ханш сайжрахгүй, эдийн засаг ч дээрдэхгүй шүү. Яагаад гэвэл энэ чинь өөрөө лобби хууль байсан байхгүй юу.

Я.Содбаатар: Өргөдлийн дагуу сэргээсэн юм биш үү

-Өвөрхангай аймагт ажиллаж байгаа болохоор сэргээсэн Юблицензийн талаар сайн мэдэхгүй байна. Би ойлгохдоо Ашигт малтмалын хуульд шинэчилсэн найруулга хийснээр энэ лиценз сэргээгүй юм биш үү.

Өргөдлийн байнгын хороонд ирсэн өргөдөл гомдлын дагуу сэргээсэн гэж ойлгосон. Ер нь бол энэ хуулийг батлагдах нь хүртэл дэмжээгүй хүн гэвэл би өөрөө.

УИХ-ын гишүүд хаврын чуулган хаахаас өмнөхөн Ашигт малтмалын хуульд шинэчилсэн найруулга хийсэн билээ. Уг шинэчлэлийг хийхээс өмнө Ашигт малтмалын хайгуул, олборлолтыг хуулиар хориглосноор сүүлийн 2-3 жилд гадаадын хөрөнгө оруулалт 46 хувиар буурсан гэдгийг холбогдох албаныхан мэдээлдэг байлаа.

Тэгвэл шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 лиценз болон Урт нэртэй хуулиар хориглосон зарим талбайд хэсэгчлэн лиценз олгохоор болсныг өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн яамны удирдлагууд мэдэгдлээ.