“Гранд таур” компанийн үйлдвэр. “Жи Эс Дорнын цас” компанийн хөнгөн блокны үйлдвэр
2014.07.31

Барилгын 30 нэр төрлийн материалыг гадаадаас авах шаарлагагүй болжээ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өчигдөр “Монгол элс”, “Гранд таур”, “Жи Эс Дорнын цас” компанийн барилгын материалын үйлдвэртэй танилцлаа.

“Монгол элс” компани канад технологийн хөнгөн ган карказны үйлдвэр байгуулж, өнгөрсөн тавдугаар сарын 2-нд ашиглалтад оруулжээ. Үүнд хоёр тэрбум төгрөг зарцуулсан байна. Уг технологиор 1-3 давхар барилгыг хамгийн богино хугацаанд барих боломжтойгоороо онцлог аж.

Өдөрт 200 ам метр барилгын карказ үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэгээд карказаа 10 хоногт угсрах боломжтой гэнэ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Я.Азжаргалбаяр “Бидний оруулж ирсэн технологиор улирал харгалзахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Материалаа БНСУ-ын “Ilwoo” компаниас авдаг. Энэ технологи АНУ, Австрали, Европын өндөр хөгжилтэй орнуудын стандартыг аль хэдийнэ хангасан, манайд бол шинэ зүйл.

Тиймээс заавал стандарт батлуулах шаардлагатай тул бичиг, баримтаа хөөцөлдөж байгаа” гэлээ. Үйлдвэр нь бүрэн автомат ажиллагаатай, 10 орчим ажилтантай аж. Тус компанийн барьсан барилгын нэг ам метрийн өртөг нь 610.000 төгрөг аж. “Гранд таур” компани герман технологиор барилгын материал үйлдвэрлээд 6-7 сар болжээ.

ХБНГУ-ын “Weiler” компаниас үйлдвэрийн тоног төхөөрөмж авсан тус компанийнхан эхний байшингаа ирэх есдүгээр сард барихаар төлөвлөжээ. Энэ үйлдвэрт хана, хучилтын хавтан, цонх, хаалга, шат зэрэг байшин барихад хэрэгтэй бүх зүйлийг үйлдвэрлэж, захиалагчийн хүсэлтийн дагуу газар дээр нь очиж угсарна.

Барилгын үндсэн эд ангийг бүрэн цутгамалаар хийх аж. Энэ үйлдвэрийг ажиллуулснаар 150 ажлын шинэ байр гарчээ. Энэ жил 60-701 ам метр, 2016 оноос 200.000 ам метр буюу бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөсөн байна. “Манай барилгын үнэ нь зах зээлийн ханшаас хямд байна” гэж үйлдвэрийнхэн хэлсэн.

Компанийн ТУЗ-ийн гишүүн Ж.Очир “Барилгын салбарт ажиллаж буй олон хүн өвөл ажилгүй болдог бол манайх жилийн дөрвөн улиралд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжтой.

“Weiler” компанийн тоног төхөөрөмжийг дэлхийн 32 улсад хэрэглэж, 68 давхар барилга барьсан. Ийм технологийн барилга найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Үйлдвэрийн ажилд өдгөө 20 тэрбум төгрөг зарцуулаад байна. Өөрсдөө 10 тэрбум төгрөг гаргаж, үлдсэнийг нь зээлсэн.

Цаашид үйл ажиллагаагаа тогтмол болгохын тулд барилгын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл хүсэж байгаа” гэлээ. “Жи Эс Дорнын цас” компани БНХАУ-ын технологиор хөнгөн блокны үйлдвэр ашиглалтад оруулаад 10 хоножээ. Хөнгөн блокны үйлдвэр манайд цөөнгүй бий.

Эднийх тэднээс ялгарах давуу тал нь жилд 200.000 шоо метр блок үйлдвэрлэх хүчин чадалтай. Өдөрт 10 цаг ажиллуулж 300 шоо метр блок үйлдвэрлэдэг. Мөн бүрэн автомат ажиллагаатай, үйл ажиллагааг нь цахимаар хянах боломжтой гэнэ. Хөнгөн блок хийхэд хэрэглэдэг станцын үйл ажиллагаанаас гарч буй үнс, элс, цемент, шохойгоо дотоодоос авдаг аж.

Тус үйлдвэрт хэрэглэсэн усны 98 хувийг дахин ашигладаг аж. Цаашид энэ технологиор тоосго үйлдвэрлэхээр төлөвл өжээ. Үйлдвэр байгуулахад 10 сая ам.долларын санхүүжилт гаргасан байна. “Өнгөрсөн жил гаруйн хугацаанд барилгын материалын 71 үйлдвэрт 160 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон.

Үүний дүнд барилгын 30 төрлийн материалыг дотооддоо үйлдвэрлэж, гаднаас авах шаардлагагүй боллоо. Мөн барилгын материалын үйлдвэрлэл явуулах тусгай зөвш өөрлийг төрийн бус байгууллагад шилж үүлсэн. Энэ үйлдвэрүүд богино хугацаанд чанартай барилга барих боломж бүрдүүлжээ.

Цаашид барилгын салбарт ийм үйлдвэр үүд зонхилно. Үр дүнтэй ажиллавал төр, засаг эргэлтийн хөрөнгөөр дэмжинэ. Мөн оруулж ирсэн шинэ технологийг нь монголын норм, дүрэм болгон батлахад туслах боломжтой” гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэллээ.