Тоон системд шилжих нээлттэй өдөрлөг болж байна
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2014.07.31

Тоон системд шилжих нээлттэй өдөрлөг болж байна

Засгийн Газраас 2010 оны 275 тоот тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн дагуу МТШХХГ радио телевизийн өргөн нэвтрүүлгийг энэ өдрийн  00.00 цагт орон даяар тоон технологид бүрэн шилжих зорилт тавин ажиллаж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр Чингисийн талбайд Тоон телевизийн системд шилжих нээлттэй өдөрлөг боллоо. Өдөрлөгт Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамба, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн, Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын дарга Ч.Оюунбаатар, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Манай улс DVB-T2 стандар буюу европын технолгийг сонгон авч, үр дүн сайн байсан гэдгийг онцолж байлаа.

Өнөөгийн байдлаар дэлхийн олон орон аналоги системтэй радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг бүрэн зогсоож, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлэгт шилжсэн.  Европын бүх орон 2015 онд, Ази, Номхон далайн бүсийн орнуудаас нилээд олон улс орон 2013 онд аналоги өргөн нэвтрүүлгийн сүлжээг бүрэн зогсоохоо албан ёсоор зарласан байдаг.

Дээрх шийдвэрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдаж,  “2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрт телевизийн өргөн нэвтрүүлгийг 2014 онд тоон технологид шилжүүлнэ хэмээн заасан байдаг. Одоогийн байдлаар дэлхий нийтээр газрын тоон телевизийн ISDB-T, DTMB, ATSC, DVB-T/T2 гэсэн үндсэн дөрвөн стандарт ашиглагдаж байгаагаас Монгол Улс DVB-T2 стандартыг сонгон хэрэгжүүлж байгаа юм.

Нээлттэй өдөрлөгийг нээж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамба үг хэлсэн юм. Тэрбээр, Засгийн газар энэ хөтөлбөрийг маш сайн дэмжиж ирсэн гэдгийг онцлоод мэдээллийн технологийн салбарт олон шинэлэг төслийн нээлт болсон хэмээсэн юм.

Манай улс DVB-T2 стандар буюу европын технолгийг сонгон авч, үр дүн сайн байсан гэдгийг онцолж байлаа. Тоон телевзийн системд шилжих энэхүү төслийг Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио телевизийн сүлжээ УТҮГ, DDISHTV, ITZONE компани хамтран хэрэгжүүлсэн байна. Өнөөдөр 21 аймаг 220 сум суурин  газрыг тоон станцыг нэгэн зэрэг ажиллуулах юм байна. Харин үлдсэн 141 сум наймдугаар сарын 15-н гэхэд тоон телевизийн системд бүрэн шилжих юм байна. Ингээд Монгол Улс тоон системд бүрэн шилжих ажээ.

Тоон системд шилжихтэй холбогдуулан иргэдийн дунд ойлгохгүй, мэдэхгүй зүйл тулгамдсаар өнөөдрийг хүрсэн. Тэгвэл долдугаар сарын 31 буюу энэ өдөр тоон системд шилжихэд аналоги болон тоон систем хосолсон байдлаар 2016 оны нэгдүгээр сарын 1-ыг хүртэл цацагдах ажээ.

Харин энэ хугацаанд иргэд хувиргагч төрөөрөмж болох СЭТ ТОП БОКС-ыг худалдан авах юм байна.

Үүнээс гадна өөрийн телевизийг сольж байгаа бол  DVB-T2 стандартыг хүлээн авах хүчин чадал бүхий телевизийг авах боломжтой ажээ.

Япон, Солонгос улс таван жилийн хуцгацаанд тоон системд жилжсэн бол манай улс 1.6 жилийн хугацаанд шилжиж буйг Ц.Жадамба дарга онцолж байлаа. Ингээд 2016 оны нэгдүгээр сард аналоги систем бүрэн унтрах юм байна. Ийнхүү түүхийн хуудсанд шинэээр бичигдэх үйл явдал өнөөдөр болж, нээлтийн өдөрлөгөө хийлээ.