"Эко танхим"-д ном товхимолуудаа хандивлан хамтран ажиллахыг  урьж байна
2014.08.06

"Эко танхим"-д ном товхимолуудаа хандивлан хамтран ажиллахыг урьж байна

Иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг хүүхэд багачуудад төлөвшүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн жил бүр олон төрлийн ажлуудыг зохион байгуулж ирлээ. 

Харин бид энэ удаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Иргэдэд үйлчлэх төв ашиглалтанд орж байгаатай холбогдуулан "Эко танхим" байгуулах гэж байна.

Эко танхимдаа экологийн олон төрлийн судалгаа, шинжилгээний материал болон ном товхимолуудыг нэг дор төвлөрүүлж, уншлагын танхим тогтмол ажиллах бөгөөд экологийн мэдээлэл авахыг хүссэн иргэн бүрт үүд хаалга маань нээлттэй байх болно. 

Мөн бид “Эко танхим”-даа экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, иргэд, аж ахуй нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжиж хурал, семинар, сургалт явуулах зэрэгт хамтран ажиллах зорилготой болно. 

Иймд экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачид, иргэд та бүхнийг бидний ажилд туслалцаа үзүүлэн судалгаа шинжилгээний болон бусад ном товхимолуудаа хандивлан хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсье.

               Та бүхэндээ баярлалаа