Эко номын санд ном хандивлаарай
Ирэх сарын 5-нд өндөрлөх энэ аяны хүрээнд эко номын санг хандивын номоор “дүүргэх” аж.
2014.08.11

Эко номын санд ном хандивлаарай

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эко танхим, номын сан байгуулж байгаа аж.

Эко танхимд байгаль орчин, цаг уур, ногоон байгууламжтай холбоотой төрөл бүрийн ном, сурах бичиг, судалгааны материал унших боломжтой. Мөн экологийн сэдвээр сургалт, семинар, уулзалт зохион байгуулж болох гэнэ.

Эко танхим байгуулахтай холбоотойгоор “Номын өргөө, бидний мөрөөдөл” аян зарлажээ. Ирэх сарын 5-нд өндөрлөх энэ аяны хүрээнд эко номын санг хандивын номоор “дүүргэх” аж. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуул- лага, аж ахуйн нэгж, иргэд, хүүхэд багачуудыг энэ аянд идэвхтэй оролцож, экологи, байгаль хамгааллын сэдэвтэй ном хандивлахыг уриалсан байна.