Болд.Л 2014.08.13 | Хэвлэл мэдээллийн алба: Засгийн Газар

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Дорноговь аймагт ажиллалаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Дорноговь аймагт ажиллалаа
Дорноговь аймгийн замын-үүд сум

 Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр буюу 2014 оны 8 сарын 12 өдөр Дорноговь аймагт ажиллаж “Замын-Үүд” боомтын шалган нэвтрүүлэх цогцолборын болон Эдийн засгийн чөлөөт бүсийн ажилтай танилцав.

Мөн Сайншанд хотод Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай ажлын уулзалт хийж хил орчмын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.