Валютын өсөлттэй холбоотойгоор монголын ажил олгогчдын нэгдсэн холбоо хэвлэлийнхэнд хандлаа.
2014.08.14

УИХ ээлжит бус чуулган яаралтай зарлах хэрэгтэй гэв

Валютын өсөлттэй холбоотойгоор монголын ажил олгогчдын нэгдсэн холбоо хэвлэлийнхэнд хандлаа.

Тэд үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг дурьдаад түүнээс гарах арга замуудыг хэлж байсан юм. Мөн яаралтай УИХ ээлжит бус чуулган зарлахыг ч шаардаж байна. Эдийн засгийн өсөлтийг 80 орчим хувийг үндэсний үйлдвэрлэл дангаараа  хангаж байна.

Гэсэн хэдий валютын ханшийн  тогтворгүй байдал төгрөгийн ханшийн уналтын нөлөөгөөр, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид хаалгаа барихад хүрээд байгааг тэд санууллаа. Ард иргэдийн худалдан авах чадвар муу байгааг бараа бүтээгдэхүүний эрэлт борлуулалт эрс муудаж дотоодын үйлдвэрлэл өрсөлдөх чадваргүй болж байна гэлээ.

Хүнс, хөдөө аж ахуйн ассоциацийн ерөнхийлөгч Б.Мөнхбатын үзэж байгаагаар иргэдийн худалдан авах чадвар буурах тусам, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл худалдан авах боломжгүй болж байна. Тиймээс иргэд өнөөдөр 100  мянган төгрөгтэй дэлгүүрээс хэдий их хэмжээний их зүйл авдаг байсан. Одоо юу авч хүрч байна вэ гэдгийг онцгой анхаармаар хэрэгтэй юм гэлээ.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?