Боловсрол Шинжлэх Ухааны яамны сайд Л.Гантөмөр
2014.08.20

Л.Гантөмөр: Энэ онд 180 гаруй сургууль, цэцэрлэгийн барилгыг хүлээж авна

Жил бүрийн есөн сард сургууль, цэцэрлэгийн байрны асуудал ихээр хөндөгддөг. Тэр дундаа эцэг эхчүүдийн хувьд цэцэрлэгт хүүхдээ оруулахад хүндрэл учирдаг. Харин энэ жилийн хувьд эдгээр асуудлыг хэрхэн шийдэх талаар БШУЯ-ны сайд Л.Гантөмөрөөс тодрууллаа.

-Хичээлийн шинэ жил дөхсөн энэ үед бэлтгэл ажил хэр хангагдаж байна.  Энэ жил шинээр хэд орчим сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтанд орох вэ ?

Өнгөрсөн жил ашиглалтанд орж чадаагүй 180 гаруй сургууль цэцэрлэгийн барилгыг хүлээж авах ажил хийгдэж байна. Нийслэл хотод гэхэд л 50 гаруй цэцэрлэг, 17 бага сургуулийн байр ашиглалтанд орно.

Нийтдээ 80 цэцэрлэг, 80 сургуулийн барилгыг хүлээж авах шатны ажил явагдаж байна.

-Энэ жилийн хувьд төсөв оройтож батлагдсанаас зарим цэцэрлэг сургуулийн барилгын ажлын гүйцэтгэлд нөлөөлж улмаар заасан хугацаанаас хоцрох магадлалтай. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ ?

Зарим барилгын хувьд ийм асуудал байгаа. Гэхдээ бүх барилгын гүйцэтгэл, ажлын явц Барилга хот байгуулалтын яаман дээр бий.

Тиймээс бидний хувьд эдгээр барилгуудыг оноос өмнө ашиглалтанд оруулахаар  яаравчлуулна гэж найдаж байна. Бидний зүгээс төлөвлөлт, хүлээж авах ажлыг гүйцэтгэнэ дээ. 

-Шинэ барилгын ажил газрын асуудлаас болоод төсөв нь буцаагддаг.  Ийм асуудал дахиж давтагдах уу ?
 Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү.