Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо ус, ихтэй байх тул үер уснаас сэрэмжлүүлж байна
Улаанбаатар хот болон Архангай, Булган, Орхон, Хөвсгөл, Төв, Увс зэрэг 6 аймгийн нутгаар бороо орсон
2014.08.21

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо ус, ихтэй байх тул үер уснаас сэрэмжлүүлж байна

Цаг агаарын талаар:Өнгөрсөн хоногт: Ховд, Хөвсгөл зэрэг 2 аймгийн нутгаар хур тунадастай байлаа.  

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн баруун хэсэг, төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатарт үүлшинэ. дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Өдөртөө 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд ихэнх нутгаар, 22-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

21-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.  

Ой, хээрийн түймэр:  СЭРЭМЖЛҮҮЛЭГ....

Хөвсгөл аймгийн Цагаан-Нуур сумын Их Жамс, Хар торын голын бэлчирт /Цагаан-Нуур сумаас 70 км/ ойн түймэр гарсан тухай мэдээллээр /2014.08.19/ аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид өчигдөр түймрийн голомт руу явсан.

Түймрийн голомт сумаас 70 гаруй км-ийн зайтай, автомашинаар явах боломжгүй хөвч тайга юм байна.

2014 он гарсаар улсын хэмжээнд 16 аймгийн 66 суманд 117 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Үүнээс 7 түймэр нь 8 дугаар сард гарчээ.

Намрын хуурайшилтын улирал, самар жимсний улирал эхэлж байгаа энэ үед иргэд аялал зугаалгаар явах, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, татсан тамхиа бүрэн унтрааж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Цаг агаарын талаар: Онцгой байдлын албаны албан хаагчид гол уснаас 164 эрдэнэт хүний амь насыг аварчээ.

 Энэ жилийн хувьд олон жилийн дундажтай харьцуулахад бороо хур элбэг, гол усны түвшин ч нэмэгдсэн хэвээр байна. Энэ зуны хувьд Онцгой байдлын албанд иргэдээс ирсэн ихэнх дуудлага үер, гол устай холбоотой дуудлага эзэлсэн байна.

Онцгой байдлын албаны албан хаагчид гол уснаас энэ зун 164 эрдэнэт хүний амь насыг авран хамгаалжээ. Харин иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалан өнөөдрийн байдлаар гэхэд гол усанд осолдсон хүний тоо 77-д хүрсэн байна. Үүний 14 нь бага насны хүүхэд байна.

Удахгүй хичээл сургуулийн улирал эхэлж орон нутгаас хот руу орж ирэх иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үеэр иргэд баталгаатай зам, гүүрээр зорчих, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашин техникээр зорчиж, гол усанд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол ус руу явуулахгүй байх, голын эрэг дагуу тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байж болзошгүй эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна. 

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:  

Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Тариахтай” гэдэг газар 15 өрхийн нийт 128 гахайнд /2014.07.28/ халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн. Дээрх гахайг устгаж, дээж авч Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь тогтоогдсон тул  сумын Засаг даргын захирамжаар 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож, өнөөдрийн байдлаар голомтын бүсэд нийт 25 өрхийн 328 гахайг нядлаж устган, 25 өрхийн хашаа, 7702 м2 талбай, 2 уст цэгт ариутгал хийсэн.

Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутаг “Номтын дэвсэг” гэдэг газар малчин Б-гийн 1 төлөг /2014.08.13/ халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон. Дээрх малын сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь тус тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон.   2014.08.20

Цаг агаарын талаар: Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Орхон, Хөвсгөл, Төв, Увс зэрэг 6 аймгийн нутгаар бороо орсон.  

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг, дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус, говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, говь, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 23-нд зүүн зүгийн нутгаар бороо, 24-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаарна.

Ой, хээрийн түймэр:     

Хөвсгөл аймгийн Цагаан-Нуур сумын Тайгын 2 дугаар багийн нутаг Их Жамс, Хар торын голын бэлчирт /сумаас баруун зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай мэдээллээр Хөвсгөл аймгийн Цагаан-Нуур сумын Их Жамс, Хар торын голын бэлчирт /Цагаан-Нуур сумаас 70 км/ ойн түймэр гарсан тухай мэдээллээр /2014.08.19/ аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид өчигдөр түймрийн голомт руу явсан.

Түймрийн голомт сумаас 70 гаруй км-ийн зайтай, автомашинаар явах боломжгүй хөвч тайга юм байна.

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Тариахтай” гэдэг газар 15 өрхийн нийт 128 гахайнд /2014.07.28/ халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн. Дээрх гахайг устгаж, дээж авч Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд “Гахайн сонгомол мялзан” өвчин тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон.

Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутаг “Номтын дэвсэг” гэдэг газар малчин Ц.Батхуягийн 1 төлөг /2014.08.13/ халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон. Дээрх малын сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг “Хүрэн ширх” гэдэг газар малчин М-ын 1 үхэр /2014.08.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн.

Дээрх малыг устгаж, дээж авч аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тус тус тогтоосон.    

Мэдээлэл: Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутгаар /2014.08.19/ дуу цахилгаантай, усархаг бороо орсны улмаас Туулант багийн нутаг “Бор өлөн” гэдэг газар малчин Б-ын 29 бог мал аянганд ниргүүлж хорогдож, малчин Т-ын 5 ханатай гэр үерийн усанд урсаж дахин ашиглах боломжгүй болсон, мөн “Тарианы өвөр” гэдэг газар малчин Б-ын 500 гаруй бог мал үерийн усанд урсаж хорогдсон байна.

Эрэн хайх, аврах ажиллагаа:Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг Таван толгойн гүүрний хойд талд хайрга олборлох үйлдвэрийн тогтоол усанд иргэн Г /60 настай, эрэгтэй/ осолдсон тухай мэдээллээр  /2014.08.20/ Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж мөн өдрийн цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

2014.08.21