“Үзлэг шалгалт зохион байгуулах тухай” А/715 дугаар захирамж гаргалаа.
2014.08.21

Гарц хаасан хаалт, хашааг чөлөөлнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үзлэг шалгалт зохион байгуулах тухай” А/715 дугаар захирамж гаргалаа.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Авто замын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Замын цагдаагийн газар , нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-т даалгалаа.

Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Хот тохижилтын бусад зардлаас санхүүжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болголоо.                                      

УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БОЛОН ЗАРИМ ГЭР ХОРООЛЛЫН ОРОХ, ГАРАХ ГАРЦЫГ ХААЖ ШУУРХАЙ АЛБАНЫ АВТОМАШИН ЗОРЧИХ БОЛОМЖИЙГ ХЯЗГААРЛАСАН ХААЛТ, ХАШАА, ХАЙСЫГ ЧӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАМТАРСАН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЯВУУЛАХ УДИРДАМЖ

Нэг. Шалгалтын зорилго

Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлж, чөлөөлөх, саадгүй нэвтрүүлэх, оршин суугч, иргэдийн аюулгүй байдлыг хангуулахад оршино.

Хоёр. Үзлэг шалгалт явуулах бүрэлдэхүүн

Шалгалтыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаар ахлуулсан, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Авто замын газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГазрын холбогдох албан тушаалтнууд хамтран явуулна.

Гурав. Хамрах хүрээ

Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг хамааруулан шалгана.

Дөрөв. Үзлэг шалгалтыг зохион байгуулах хугацаа

Хамтарсан үзлэг шалгалтыг 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна.

Тав. Үзлэг шалгалтад шаардагдах зардал

Үзлэг шалгалтыг зохион байгуулж байгаа байгууллагууд шалгалтад шаардагдах тээврийн хэрэгсэл, шатахууны зардлыг хариуцна.

Зургаа. Шалгах ажлын үндсэн чиглэл

1.Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гамшгийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд барилга байгууламжийн гадна орчинд төлөвлөгдсөн автомашины зам гарцаар шуурхай албаны автомашин хүрэлцэн очих, нэвтрэх, автомашин, тээврийн хэрэгсэл хөдөлгөөн хийх нөхцөл бүрдсэн байх

2.Нийтийн эзэмшлийн зам талбай, авралтын зам гарц хааж зөвшөөрөлгүйгээр хайс, хашаа, барилга, байгууламж барьж, зөөврийн чингэлэг байрлуулсан эсэхийг шалгах

3. Хууль, норм дүрэм, стандарт зөрчсөн бол эрх зүйн бичиг баримт гаргах

4. Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсны судалгааг гаргах

5. Судалгааны дагуу зураг дээр ажиллах

6. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хурлаараа хэлэлцэн үзлэг шалгалтыг хийх

7. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу зөрчил гаргагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад албан мэдэгдэл, шаардлага хүргүүлэх, холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу хариуцлага оногдуулах

8. Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх

Долоо.  Хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

Үзлэг шалгалтанд хамрагдсан объектод холбогдох улсын хяналтын байцаагчийн болон мэргэжлийн байгууллагын  дүгнэлтийг хүргүүлнэ.
Илэрсэн ноцтой зөрчлийг арилгуулах шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааг зогсоох  хууль журамд заасан ажиллагааг явуулах. Буруутай этгээдээр холбогдох зардлыг гаргуулан чөлөөлөлтийг хэрэгжүүлэх.

Найм. Шалгалт явуулсан дүнгийн талаар

Шалгалтыг зохион байгуулсан ажлын хэсэг дүнг 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэгтгэн, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нэгдсэн дүнг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны даргад хянуулна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга үзлэг шалгалтын дүнг удирдлагын зөвлөлийн хуралд 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор танилцуулж, цаашид авах арга хэмжээний саналыг танилцуулгад тусгана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.