ҮЭ-үүд улс орны эдийн засгийн байдлыг үндэсний түвшинд хэлэлцэх шаардлагатай гэв
2014.08.21

ҮЭ-үүд улс орны эдийн засгийн байдлыг үндэсний түвшинд хэлэлцэх шаардлагатай гэв

МҮЭ-ийн холбоо түүний гишүүн байгууллагын удирдлагууд энэ сарын 13-19-нд Орхон, Хөвсгөл аймагт ажиллаад иржээ.

Тэд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, иргэд хөдөлмөрчдийн амьжиргааны нэн тулгамдсан чухал асуудлуудаар шуурхай зөвлөгөөн зохион байгуулжээ.

Энэ үеэр аймаг, салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нар өөрийн аймгийн эдийн засаг, нийгмийн байдал, иргэдийн амьжиргааны талаар нухацтай ярилцаж цаашид авч явуулах арга хэмжээг нэгдэн зохион байгуулахаар тогтлоо.

МҮЭ-ийн холбоо нь улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж Засгийн газар, УИХ, Ажил олгогч эздэд хандсан санал, мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн.

Дээрх байгууллагуудаас МҮЭ-ийн санал, мэдэгдлийн хүрээнд хийгдсэн ажил, үр дүнгийн талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний гурван талт хорооны түвшинд хэлэлцэх шаардлагатай гэдэгт ҮЭ-үүд нэгджээ.

Түүнчлэн нийгмийн тогтвортой байдлыг чухалчилж нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах нь зүйтэй гэж үзсэн байна.